Анх Лидс Политехникийн сургууль дараагаар нь Лидс Нийслэлийн Сургууль хэмээн нэрлэгддэг байсан Лидс Бекеттийн Их Сургууль нь Английн Баруун Йоркширийн Лидс дахь улсын сургууль юм. Тус их сургууль нь анх 1824 онд Лидс Механикийн институт хэмээн нээгдэж байсан ба 1970 онд Лидс Политехникийн сургууль болж орон нутгийн боловсролын байгууллагын нэг болсон бөгөөд 1989 оны 4 сарын 1-ний өдөр бие даасан дээд боловсролын байгууллага болсон байна. Дараагаар нь 1992 онд бие даасан их сургууль болж 2014 оны 9 дүгээр сард одоогийн нэрээрээ нэрлэгдэж эхэлсэн. 190 жилийн түүхтэй тус их сургууль нь одоогоор нийт 2,900 багш, ажилчидтай бөгөөд 100 гаруй орны 28,000 оюутантай.
Их сургуулийн салбар сургуулиуд:
- Урлаг
- Инженерчлэл ба тооцоолол
- Бизнес
- Клиник ба хэрэглээний шинжлэх ухаан
- Соёл судлал ба хүмүүнлэгийн ухаан
- Боловсрол
- Үйл ажиллагаа, Аялал жуулчлал ба зочлох ухааны менежмент
- Эрүүл мэнд ба Олон нийтийн судалгаа
- Хууль
- Хэл
- Нийгмийн шинжлэх ухаан
- Спорт