Lincoln University

Lincoln University нь Калифорнын Аукланадад байдаг ашгийн төлөө бус хувийн их сургууль юм. Тус сургуулийг анх 1919 онд Benjamin Franklin Lickey Сан Францискод үүсгэн байгуулж байсан бөгөөд 1950 оноос ашгийн төлөө бус их сургуулиар үйл ажиллагаагаа явуулах болсон.
Lincoln University-н бусад боловсролын байгууллагуудаас ялгарах гол онцлог нь тус сургууль насанд хүрэгсдийн боловсролд түлхүү анхаардаг орших бөгөөд их сургууль нь нийгмийн ажилчин ангийнханд зориулан сургалтын хөтөлбөр санал болгодог Калифорнын анхдагч боловсролын байгууллагуудын нэгт зүй ёсоор тооцогддог.
Их сургууль нь өнөөгийн ирээдүйн нийгмийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн сургалтын хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэх зорилгыхоо хүрээнд хичээллийн хөтөлбөрөө үргэлж шинэчлэн боловсронгуй болгож байдаг ба тогтвортой ахиц дэвшил, сургалтын ололт амжилт нь их сургуулийн онцлог давуу тал юм. 1960 онд их сургууль чанартай, тэнцвэртэй бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдийг сургалтынхаа хөтөлбөрт нэмж улмаар 2009 оноос эхлэн энэ чиглэлээр докторын түвшинд оюутан сургах болсон. Мөн 2014 онд их сругууль “Олон улсын бизнес, санхүүгийн удирдлага”-н магистерийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэх болсноо заралсан байдаг.
Кампус
Их сургууль нь Аукланд хотын төв хэсэгт байрладаг бөгөөд их сургуулийн гол барилга нь Франклин Стритийн үзэсгэлэнт түүхэн барилгуудын нэг юм. Уг барилгад саруул анги танхим, сургуулийн захиргаа, дуу бичлэгийн өрөө, компьютерийн лаборатори, оюутны лоунж байдаг. Их сургуулийн өөр 2 барилга гол барилгын ойролцоо байрлах ба Франклин Стритийн 1446–т байрлах барилгад онш зүйн лаборатори, Онш зүйн төхөөрөмжийн алба, анги танхим байдаг. Харин 15-р гудамжны 420-т байрлах барилгад их сургуулийн номын сан, дуу бичилгийн өрөө, саруулхан анги танхим байдаг
Тавигдах шаардлага
- Бакалаврын түвшин
Голч оноо: 2.0
- Магистер
Голч оноо: 2.7
- Доктор
Голч оноо:3.0
Bachelor subjects
- Doctor of Business Administration (DBA)
- Master of Business Administration (MBA)
- Master of Science (MS) in International Business
- Master of Science (MS) in Finance Management
- Bachelor of Arts (BA) in Business Administration
- Bachelor of Science (BS) in Diagnostic Imaging