Liverpool John Moores University

Танилцуулга

Liverpool John Moores Их Сургууль нь Английн Ливэрпүүл хотод байрладаг улсын, судалагааны их сургууль юм. Тус их сургууль нь анх 1823 онд байгуулагдаж Mechanics’ School of Arts хэмээн 1823 байгуулагдсан ба удалгүй Ливерпүүлийн политехникийн сургууль болсон ба хожим нь 1992 онд Liverpool John Moores Их Сургууль болсон байна. 100 гаруй орны 23,000 оюутан, 2,400 багш ажилчидтай 250 гаруй мэргэжлийн хөтөлбөр санал болгодог тус их сургууль нь Их Британийн хамгийн том их сургуулиудын нэг юм.

Их сургуулийн салбар сургуулиуд:

  • Бизнес ба хуулийн салбар сургууль
  • Урлаг, нийгмийн ухааны салбар сургууль
  • Эрүүл мэндийн салбар сургууль
  • Шинжлэх ухааны салбар сургууль
  • Инженер, Технологийн салбар сургууль
Оюутны хотхон

Их сургууль нь 3 оюутны хотхонтой:

  • City оюутны хотхон – Ливэрпүүл хотын төвд байрладаг
  • Mount Pleasant оюутны хотхон – хотын төвийн оролцоо байрладаг ба бизнес, хуулийн салбар сургуулиуд байдаг.
  • IM Marsh оюутны хотхон – Уг Оюутны хотхон нь Aigburth-т байдаг. Энд боловсролын салбар сургууль, нийгэмлэг, оюутны чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байрладаг
Номын сан

Их сургууль нь оюутны хотхон бүртээ номын сантай. City оюутны хотхоны Avril Robarts номын сан.

Mount Pleasant оюутны хотхоны хууль зүй, бизнесийн чиглэлийн The Aldham Robarts номын сан болон  IM Marsh оюутны хотхоны номын сан.

Их сургуулийн эдгээр номын сангууд нь нийт 68500 гаруй ном зохиол, 16000 гаруй цахим ном, 5000 орчим цахим сэтгүүл байдаг. Бүх номын сан оюутнуудад 24 цаг нээлттэй үйлчилдэг.

Судалгааны голлох салбарууд
  • Урлаг, соёл, түүх
  • Баригдсан орчин, тогтвортой байдал, хотын харилцаа
  • Бизнес ба хууль
  • Тооцоолох
  • Craniofacial шинжилгээ
  • Боловсрол
  • Инженер, технологи
  • Эрүүл мэнд
  • Сэтгэл судлал
  • Шинжлэх ухаан
  • Спортын шинжлэх ухаан
  • Аялал жуулчлал

Bachelor subjects

Master subjects

School location