Лондон хотын Ньювингтон мужид байрлалтай улсын сургууль болох Лондон Саут Банк Их Сургууль /London South Bank University/ нь Лондон хотын хамгийн эртний бөгөөд томоохон их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 1982 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ба мэргэжилд ойрхон, хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг оюутнууддаа олгосоор байгаа билээ. Лондон Саут Банк Их Сургууль нь 18,000 оюутан, 1700 ажилтантай бөгөөд 130 гаруй орноос ирсэн 2000 олон улсын оюутантай байна.
London South Bank University

Танилцуулга
Лондон Саут Банк Их Сургуулийн 7 салбар сургууль:
Барилгын орчин ба архитектурын сургууль
- Архитектур
- Барилгын үйлчилгээ
- Инженер
- Иргэний инженер
Хууль, нийгмийн ухааны сургууль
- Бизнесийн хууль
- Эрүүгийн хууль
- Гэмт хэргийн сэтгэл судлал
- Хууль
- Улс төр
- Социологи
- Аялал жуулчлал
Эрүүл мэнд ба нийгмийн халамжийн сургууль
- Хятадын анагаах ухаан: Зүү тавих эмчилгээ
- Эрүүл мэнд, нийгмийн халамж: Захиргаа ба удирдлага нар орно.
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль:
- Биологи
- Хоол хүнс ба Шим тэжээл
- Сэтгэл Судлал
- Спорт бас Дасгал Сургууль
- Шинжлэх Ухаан
- Нягтлан бодох бүртгэл ба санхүү
- Бизнесийн Удирдлага
- Тооцолол
- Мэдээллийн технологи
- Маркетинг
Урлаг, Уран бүтээлийн сургууль:
- Дижитал дизайн
- Мультимедиа сэтгүүлзүй
- Фото зураг
- Дуу хөгжим
- Химийн инженер
- Мэдээллийн технологи
- Механик инженер
- Бүтээгдэхүүний зураг төсөл
Оюутны хотхон
Сургуулийн гол оюутны хотхон нь Elephant ба Castle хэсгийн чанх хойно байрлах Соутварк дүүргийн гурван замын уулзварыг эзэлдэг. Лондон саут банк нь Waterloo ба Лондонгийн гүүртэй маш ойрхон. Оюутны хотхоны хойд талд гол хаалга ба дүүргийн анхны Политехникийн институт орших дүүргийн гол зам байрлана. Баруун зүгт Лондонгийн зам байх ба зүүн тийш Соутварк гүүрний зам байна. Кампусын баруун хойд буланд St George-ийн Цирк тус тус байрлана. Сургуулийн гол оюутны хотхоноос гадна Лондонгийн зүүн зүгт Харолд Вүүд галт тэрэгний буудлын яг эсрэг талд байрлах Хавэринг-д хэмжээгээр арай жижиг хоёр дахь оюутны хотхон бий.

Номын сан
Лондон Саут Банк Их Сургууль нь сургуулийн хичээлтэй холбогдолтой бүх материалуудыг агуулдаг Саутварк Кампус дахь Пэрри номын сан болон эрүүл мэндийн салбартай холбоотой материалуудыг агуулдаг Хаверинг Кампусын номын сан буюу 2 номын сантай. Тус сургуулийн номын сан нь ганцаарчилсан болон багийн гэх мэт оюутнуудаад зориулсан олон төрлийн сургалтын орчинг бүрдүүлж өгснөөс гадна өргөн хүрээний сургалтын материал, онлайн мэдээллийн эх сурвалж, 230.000 гаруй ном, DVD-тэй. Саутварк Кампус дахь Пэрри номын сан нь бүх оюутан чөлөөтэй ашиглаж болох компьютер, принтер, сканер, зураг хуулбарлах төхөөрөмжтэй.
Лондон Саут Банк Их Сургулийн гаргасан амжилт, давуу талуудаас дурьдвал:
Лондон Саут Банк Их Сургуулийн төгсөгчид амжилттай ажилладаг алдартай байгууллагууд:
Судалгаа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийд тэргүүлэх судалгааг явуулдаг гэх гол тодотголтой Лондон Саут Банк Их Сургууль нь маш өргөн хүрээнд судалгааны ажил явуулдаг. Тус сургууль нь үндсэн 7 салбар сургуульд тус тусын судалгааны багтай. Лондон Саут Банк Их Сургуульд байрлах судалгааны төвүүдээс дурьдвал:
- Эрчим хүч ба хүрээлэн буй орчны судалгааны төв.
- Нарийвчилсан материалын судалгааны төв.
- Био анагаах ухаан ба харилцаа холбооны судалгааны төв (BIMEC).
- Агааржуулагч ба хөргөлтийн судалгааны төв.
- Роботын судалгааны төв.
- Нийгмийн шударга ёс, олон улсын хариуцлагын судалгааны төв.
- Спорт болон биеийн тамирын шинжлэх ухааны судалгааны төв.
- Донтолтын талаархи судалгааны төв.
- Дижитал өгүүллэгийн судалгааны төв.
- Иргэдийн болон барилгачдын үйлчилгээний инженерчлэлийн судалгааны төв (CCiBSE).
- Барилгын менежмент, эдийн засаг, нэгдсэн хүргэлтийн судалгааны төв (CMEID).
- Лондонгийн Бизнес ба Бизнес Эрхлэхүйн судалгааны төв.
- Эрүүл мэнд, нийгмийн халамжид гарах өсөлт, инновацийн хэрэглээний судалгааны төв (CApRII).
- Инженерчлэл болон аж үйлдвэрийн Nathu Puri Институт.
Их сургуулийн үзүүлэлт:
2024 оны байдлаар улсдаа:
Complete сэтгүүлийн жагсаалтаар – #82
Guardian сэтгүүлийн жагсаалтаар – #89
Times / Sunday Times жагсаалтаар – #127
2024 оны байдлаар дэлхийд:
QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 851-900
Times Higher Education жагсаалтаар – 601-800