Loughborough University

Танилцуулга

Loughborough University Английн Loughborough-д байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус их сургууль нь 1909 онд байгуулагдаж 1966 оноос албан ёсны  их сургууль гэсэн байр суурьтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Их сургууль нь 2013 оны 4-р сараас Хатан хаан Элизабэтийн Олимп хүрээлэнд байрлах радио нэвтрүүлгийн төвийн барилгыг эзэмших болж 2015 онд энд шинэ кампусаа нээсэн. Loughborough University нь инженерчлэл, технологийн чиглэлийн хөтөлбөрөөрөө улсдаа төдийгүй дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг. 2013 онд тус сургууль  нь 7-дох удаагаа Хатан хааны ойн шагналыг хүртсэн бөгөөд эдийн засгийн өсөлтийг бий болгох өндөр өртөг бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх чадвар, судалгаа нь өндрөөр үнэлэгддэг. Их сургууль нь нийт 16,000 оюутантай бөгөөд нийт оюутны 10% нь 100 гаруй орноос ирсэн олон улсын оюутнууд байдаг.

Кампус

Их сургуулийн кампус нь Loughborough–н Leicestershire тосгонд байдаг. Тус кампус нь 1.77км2 талбайтай бөгөөд сургалтын тэнхимүүд, оюутны дотуур байр, оюутны холбоо, цэцэрлэг, спортын талбай, фитнесс төв зэргийг агуулна. Их сургуулийн энэхүү кампус нь Их Британи дахь хамгийн том ногоон байгууламжтай хотхон бөгөөд Times Good University Guide жагсаалтаар спортын чиглэлээр улсдаа шилдэгт тооцогдож шилдэг спорт их сургуулиар удаа дараалан шалгарсан байна. Кампусын төв хэсэгт их сургуулийн бэлэг тэмдэг болсон алдарт хуш мод байрладаг.

Кампусын онцлох байгууламжууд нь:

  • Burleigh Court Conference Centre and Hotel – Кампус дээр байрлах 4 одтой 225 ортой зочид буудал бөгөөд их сургуулийн хурлын төв, амралтын байгууламжийг агуулдаг.
  • Holywell Park Conference Centre – Кампус дээр байрлах их сургуулийн хурал, уулзалт, үйл ажиллагааны төв бөгөөд 2012 оны зуны Олимп-д ашиглагдаж байсан аж.
  • Elite Athlete Centre and Hotel – Шилдэг тамирчдад зориулсан бэлтгэлийн байр
  • University Stadium – 2012 онд байгуулагдсан 3000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн
Номын сан

Pilkington номын сан нь 1980 онд байгуулагдаж байсан 4 давхар 1375 оюутны багтаамжтай. Уг номын сан нь номын сангийн салбарын мэдээллийн сүлжээнд судалгаа явуулж байсан түүхтэй. Номын сан нь 600,000 гаруй ном 90,000 гаруй тэмдэглэлийг агуулдаг.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 8

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 4

Times / Sunday Times  жагсаалтаар – 5

Дэлхийд:

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 218=

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 351-400

Bachelor subjects

Master subjects

School location