Manchester Metropolitan University

Manchester Metropolitan University

нь Английн Манчэстерт байдаг улсын их сургууль юм. 1824 онд Manchester Mechanics Institute нэртэйгээр анхны үндэс сууриа тавьж 1992 онд олон салбар коллеж, сургуулиа нэгтгэн Их Сургууль болсон. Тус их сургууль нь жил бүр ойролцоогоор 52000 оюутны элсэх хүсэлт өргөдөл хүлээн авдаг төдийгүй энэ үзүүлэлтээрээ Их Британи Улсдаа 2-т буюу Манчэстерийн их сургуулийн дараа ордог. Дэлхийн 120 улсаас 3000 гаруй оюутан суралцдаг бөгөөд нийт оюутны ТОО 38000. Нийт суралцаж буй оюутныхаа тоогоор улсдаа эхний 5-т ордог, Их сурглуулийн холбоо, Хамтын нөхөрлөлийн их сургуулиудын холбоо, Баруун умардын их сургуулиудын холбоо, Европын их сургуулиудын холбоо зэрэг байгууллагуудын гишүүн  сургууль юм.  Manchester Metropolitan Их Сургуульд Манчэстерын урлагийн сургууль, Манчэстерын театрын сургууль харьяалагддаг.

Номын сан

Их Сургуулйин номын сан нь Manchester Кампус дахь All Saints барилгад байдаг. Энд уран зургийн чиглэлийн эмхэтгэлүүд, Виктори, Эдвардын үеийн 32000 мэндчилгээний карт зэрэг түүхэн урлагийн үнэт бүтээлүүд байдагаас гадна номын сан нь 24 цагийн үйл ажиллагаатай.

Manchester Metropolitan Их Сургуулийн бүтэц
  • Cheshire кампус-Cheshire–ийн Crewe-д байрладаг. Уг кампуст дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 2000 гаруй оюутан суралцдаг.
  1. Departments of Business and Management
  2. Departments of Contemporary Arts
  3. Faculty of Education
  4. Department of Exercise and Sport Science
  5. Department of Interdisciplinary Studies
Тэдний нэрийн хуудас болсон төгсөгчдөөс
  • Dr Evelyn Asante-Mensah – Equality and Human Rights Commission (EHRC) -ийн Зөвлөлийн гишүүн
  • John Bradley – Нэрт Жүжигчин. HBO-ийн алдарт цуврал болох Game of Thrones-ийн Samwell Tarlyийн дүрийг бүтээсэн.
  • David Fairhurst – McDonald’s-ийн Дэд Ерөнхийлөгч
  • Dame Julie Walters – Нэрт Жүжигчин
  • Thomas Heatherwick – Их Британийн Нэрт зохион бүтээгч, Архитектор,  Heatherwick Studio-г Үүсгэн байгуулагч. 2012 оны Лондон-ийн Олимпийн Olympic Stadium-д байрлуулсан эв найрамдал, эрх чөлөө, энх тайвны билэг тэмдэг болсон олимпийн бамбарын загварыг бүтээж, түүнчлэн Лондонгийн таних тэмдэг болох Routemaster буюу 2 давхар автобусны шинэ загварыг 2012 онд New Routemaster нэртэйгээр зохион бүтээсэн.
  • Liz Kessler – Их британы алдарт хүүхдийн номын зохиолч
  • John Bishop – Нэрт Жүжигчин, Комедиан, Зохиолч, Хөтлөгч.
  • Sarah Burton – Alexander McQueen брэндийн Креатив албаны Захирал, тэрээр TIME сэтгүүлийн 2012 оны дэлхийн 100 нөлөө бүхий хүний нэгээр тодорч байжээ.
  • Gordon Taylor – Мэргэжлийн хөлбөмөгийн холбооны Гүйцэтгэх захирал (THE PFA)
  • Steve Coogan – Жүжигчин, Комедиан. Алтан бөмбөрцөгийн шагналын эзэн тэрээр мөн Оскарын номинацид нэр дэвшиж байсан.

Master subjects

Магистер, докторын түвшний хөтөлбөр

School location