Marshall University буюу Маршаллын их сургууль нь АНУ-н Баруун Виржиниа дахь Хантингтонд байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1873 онд байгуулагдсан бөгөөд АНУ-н дээд шүүхийн 4 дүгээр ерөнхий шүүгч Жон Маршалын нэрээр нэрлэгджээ.
Уг сургууль нь Баруун Виржиниа-ийн 2 дахь хамгийн том хот болох Хантингтонд Охайо голын эрэг дагуу байрладаг. Их сургууль нь бакалаврын 58 гаруй, магистр, докторын 57 гаруй хөтөлбөр санал болгодог бөгөөд сургуулийн алдартай хөтөлбөрүүдэд Сувилахуйн ухаан, Хүмүүнлэгийн ухаан, Боловсрол, Сэтгэл судлал, Маркетинг зэрэг ордог бөгөөд Инженерчлэл, Бизнесийн хөтөлбөрүүд нь бүс нутагтаа дээгүүр үнэлэгддэг байна.