Merrimack College

Танилцуулга

1947 онд байгуулагдаж байсан Мерримак коллеж нь Массачусетсийн Хойд Андовер-т байрладаг хувийн коллеж юм. Энэхүү Коллеж нь бизнес, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологи, либерал урлах зэрэг салбарын 100 гаруй хөтөлбөрийг явуулдаг бөгөөд одоогийн зах зээлд шаардлагатай бүх чадвар, мэдлэгийг олгохыг зорьдог. Коллежид 32 улс, 29 мужийн  бакалаврын түвшний 3200 гаруй, бакалаврын дараах түвшний 500 орчим нийт 3700 оюутан суралцдагаас 75 хувь нь коллежийн оюутны хотхонд амьдардаг байна.

Оюутны хотхон

Мерримак коллежийн оюутны хотхон нь 220 акр газар үргэлжлэх үзэсгэлэнт ногоон байгалийн дунд оршино. Тус оюутны хотхон нь маш олон төрлийн дэлгүүр, зоогийн газар, нэрийн барааны дэлгүүрүүд зэрэг хайсан бүхэн тань бий Андовер хотоос бага зэрэг алхах хэмжээний зайд байрлах бөгөөд Бостон хотоос 40 км-ийн зайд байрладаг. Мерримак коллежийн оюутны хотхонд та гадаа талбайд бөмбөгөөр тоглохоос эхлээд, үзэсгэлэнтэй байгальд ном унших, кафе-д сууж найзуудтайгаа цагийг өнгрөөх, оюутны хотхоны кино театрд кино үзэх болон номын санд орж хичээлээ давтах зэрэг бүхий л зүйлсийг хийх боломжтой. Үүнээс Мерримак коллежийн оюутны хотхонд оюутнуудад зориулсан 50 гаруй клуб, спорт цогцолбор зэрэг агуулагддаг.

McQuade номын сан

Коллежийн номын сан нь оюутнуудын хичээлээ давтах, сурлацах хэсэг юм. Сургуулийн сурагчдаас гадна гадний хүмүүст үйлчилдэг боловч зарим тусгай үед зѳвхѳн сургуулийн оюутан багш ажилчидад үйлчилдэг байна. Уух зүйл болон хѳнгѳн зуушийг 1 давхарт байрлах Zime кафегээс авах боломжтой. Хэрэгтэй мэдээлэл авах болон хүссэн номоо унших гээд оюутнуудын хувьд сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрэн бүрдсэн. Тус номын сан нь их сургуулийн хэмжээний номын санд тооцогддог бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлсэн анги танхим, сургалын орчинг бүрдүүлсэн. Номын санд нийт 101,801 ном, сонин, хэвлэлүүд агуулагддаг.

Мерримак коллеж нь:
2012-2013 оны S. News & World Report-р Зүүн хойд бүсийн шилдэг 10 коллежийн нэгээр шалгарсан
2012-2013 оны The Princeton Review жагсаалтаар Зүүн хойд бүсийн шилдэг 218 байгууллагын нэгээр шалгарсан
2011-2012 онд Forbes сэтгүүлээс Америкийн шинэлэг коллежуудын нэгээр тус коллежийг нэрлэсэн.
2011 онд Ерөнхийлөгчийн боловсролын хорооны шилдэг байгууллагаар шалгарсан.

Bachelor subjects

Major Minor  

School location