Мурдокийн их сургууль нь Баруун Австралийн Перт дэх улсын их сургууль юм. 1973 оны 7-р сарын 25-нд мужийнхаа хоёрдахь их сургууль болон үйл ажиллагаагаа эхлүүлж, 1975 онд анхны бакалаврын оюутнуудаа хүлээн авсан байна.
Мурдокийн Их Сургууль нь Шинэлэг Судалгааны Их Сургуулиудын бүлэгт багтдаг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны их сургууль гэдгээрээ бахархдаг. Тус их сургууль нь шинэлэг судалгааны ажил хийдгээрээ нэр хүндтэй бөгөөд туршлагатай эрдэмтэн, багш нар оюутнуудыг ирээдүйдээ төвлөрсөн бие даасан сэтгэгчид болоход бэлтгэдэг.
Баруун Австралийн хамгийн том хот Перт хотод байрладаг тус их сургууль нь олон улсын түнш, засгийн газар, олон нийтийн хамтын нийгэмлэгтэй нягт холбоотой бөгөөд оюутнуудад ажлын байрны туршлага хуримтлуулах, өөрсдийн мэргэжлийн чиглэлээр төсөлт ажил хийх зэрэг жинхэнэ амьдралын мэдлэгийг олгох хөтөлбөрүүдийг явуулдаг байна.