Neubrandenburg University of Applied Sciences

Neubrandenburg University of Applied Sciences нь 1991 онд байгуулагдсан  2200 оюутантай. Их сургууль нь 4 факультеттай бөгөөд 10 өөр мэргэжлийн чиглэлээр бакалаврын болон бакалаврын дараах төвшинд мэргэжилтэн бэлтгэдэг. Курс тус бүр дадлагажих семестрийг багтаадаг ба энэ нь оюутнуудад сонгосон мэргэжлийнхээ чиглэлээр дадлагажиж, туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлж өгдөг.

Үүний зэрэгцээ их сургууль нь бүс нутгийн үйлдвэрлэл эрхлэгч, бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй судалгааны төсөл, дадлага ажил, эрдмийн ажил зэрэг нь оюутнуудад  ирээдүйд ажлын байранд гараад хэрэг болох удирдлага, шинжлэх ухааны судалгааны чадваруудыг олж авахад тусалдаг.

Их сургууль нь бүс нутгийн, үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, орчин үеийн шинжлэх ухааны болоод мэргэжлийн шаардлагад нийцэх үүнээс сургалтынхаа курсүүдэд  байнгын шинэчлэлт өөрчлөлтүүдийг хийсээр ирсний зэрэгцээ сургалтын шинэ боломжийг оюутнуудад нээж өгөн шинэ курсүүдийг  санал болгодог.

University of Applied Sciences in Neubrandenburg нь жендерийн эрх тэгш байдлыг эрхэмлэн гэр бүлд ээлтэй их сургууль болохынхоо хувьд гэр бүлд ээлтэй ажил, сургалтын орчин, оюутнуудад сургалт судалгааныхаа хажуугаар гэр бүлтэйгээ хамт байх, ар гэрийнхээ асуудлыг зохицуулах боломжтой нийгмийн уур амьсгалыг бүрдүүлэн гэр бүл, ажил мэргэжлийн тэнцвэртэй байдлыг сахих аливаа санаачлаг, үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг.

Хотын төвд байрлах их сургуулийн кампус нь орчин үеийн сургалтын анги танхим, техник хэрэгсэл, номын сан, оюутны дотуур байртай.

Bachelor subjects

Бакалаврын хөтөлбөр  
  1. Geoinformatics
  2. Geodesy and Metrology
  3. Food Technology
  4. Dual Course of Food Technology
  5. Dietetics for Dietitians
  6. Landscape Architecture
  7. Nature Conservation and Landuse Planning
  8. Agriculture
  9. Dual Course of Agriculture
  10. Nursing Science/Nursing Management
  11. Dual Course of Nursing Administration
  12. Vocational Teaching for Health Professionals
  13. Social Work
  14. Early Education
  15. Early Education
  16. Vocational Teaching for Social Work, Social Studies and Childhood Studies
  17. Applied Business Studies
  18. Agriculture
  19. Dual Course of Agriculture

Master subjects

Бакалаврын дараах түвшин
  1. Geoinformatics and Geodesy
  2. Food and Bio-Product Technology
  3. Agriculture
  4. Agricultural Production Management
  5. Landscape Architecture and Greenspace Management
  6. Landuse Planning
  7. Health Sciences
  8. Nursing Science/Nursing Administration
  9. Management in Social Services and Healthcare
  10. Counselling
  11. Social Work - Social Sciences, Project Planning and Development
  12. Organisational Development and Inclusion

School location