New Vision University

Хүн төрөлхтний ухамсар, оюун санааг боловсрол, судалгаа, шинэчлэлийг дэмжих замаар тэлэхэд New Vision university-н эрхэм зорилго оршино. Иймдээ ч их сургууль нь хувь хүмүүсийг мэдлэг чадвараа нэмэгдүүлж түүнийгээ бусадтай хуваалцах, оршин буй нийгмийнхээ сайн сайханд өөрийн хувь нэмрийг оруулах талаас нь дэмжиж, урамшуулж байдаг. Мөн их сургууль нь нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлан нийгмийн бүх давхаргын оюутнуудад, угсаа гарал, хөрөнгө чинээ харгалзахгүйгээр боловсрол олгож, мэргэшүүлэхийг зорилгоо болгон ажилладаг.
Алсын хараа
Их сургууль нь нээлттэй, шинийг санаачилдаг, харилцан бие биедээ туслан хамтран ажилладаг орчинг бүрэлдүүлэн, оюутнуудыг дэмжиж үндэстэн болоод олон улсад хүрч үйлчлэхийг эрмэлздэг. Боловсролын эрх тэгш хүртээмжтэй байдлыг дэмжих замаар оюутан төвтэй боловсролыг хөгжүүлэн оюутнуудад насан туршийн боловсролыг олгох зарчмыг тууштай баримтлан ажилладаг. Мөн их сургууль нь иргэний нийгмийн гишүүд, улс, аж үйлдвэрийн байгууллагуудтай хамтран ажиллаж энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд мэдлэг боловсрол, шинэчлэлийг орон нутаг, тив дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх чин эрмэлзэлтэй. Эдгээрээс гадна их сургуулийн эрхэм зорилгынхоо нэгээхэн хэсэг болгон баримтлан ажилладаг нэг зарчим бол байгаль экологид ээлтэй орчинг бүрдүүлэн байгаль орчны боловсролыг дэмжиж хүмүүсийн энэ талаарх ойлголтыг нэмэгдүүлэн, тэднийг байгаль орчноо хамгаалах тал дээр нэгдэн хамтран ажиллах талаас нь дэмжих явдал юм.