Newcastle University

Танилцуулга

Ньюкаслийн их сургууль (албан ёсоор Тайн дахь Ньюкасл Их Сургууль) нь Английн зүүн хойд хэсэгт байрлах Ньюкасл хотод байрлах улсын, судалгааны сургууль юм. Их сургууль нь 1834 онд байгуулагдсан Анагаах ухаан, мэс заслын сургууль (хожим нь Анагаах Ухааны коллеж нэртэй болсон), 1871 онд байгуулагдсан Физик, Шинжлэх Ухааны Коллеж (хожим Армстронг Коллеж нэртэй болсон) зэрэг сургуулиудаас үүсэлтэй.

Тус их сургууль нь улаан тоосгон их сургуулиуд буюу 19 дүгээр зууны үед байгуулагдаж байсан Английн анхны 9 иргэний сургуулийн нэг бөгөөд, судалгааны алдарт Рассел Группын гишүүн юм.

Их сургууль нь 24 тэнхим, 40 судалгааны хүрээлэнгээр дамжуулж сургалт, судалгааны хөтөлбөрөө явуулдаг бөгөөд бакалаврын түвшний 175, бакалаврын дараах түвшний сургалт судалгааны 340 хөтөлбөрийг санал болгодог. Ньюкаслийн их сургууль нь Сургалтын ур чадварын хүрээний (TEF) алтан үнэлгээг хүртсэн бөгөөд Расселл Группийн найман их сургуулиас одоогоор TEF алтан үнэлгээг хүртсэн цорын ганц сургууль юм.

Товч мэдээлэл:
28,000+ оюутан
2430+ Багш, ажилчид
140+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 27%
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 49:51
Багш, оюутны харьцаа 1:14
Кампус

Ньюкасл хотын төвд байрлах 20 га талбайтай кампус нь их сургуулийн сургалт, судалгаа, хамтын ажиллагааны төв юм. Кампус дээр инноваци, судалгаа шинжилгээ, сургалтын байгууламжууд оршино. Мөн кампус дээр оюутан, багш ажилчидад зориулсан номын сан, биеийн тамир, спортын заал зэрэг байрлана. Оюутны дотуур байр нь кампусаас ердөө 10 минутын зайд байдаг бөгөөд кампус нь хотын төвөөс 2 минут ахлах зайд байрладаг.

Номын сан

Ньюкасл их сургуулийн номын сан нь дараах хэсгээс бүрдэнэ:

  • Гол номын сан болох Филип Робинсоны номын сан нь урлаг, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан, шинжлэх ухаан ба инженерчлэл, хөдөө аж ахуй, боловсрол, сэтгэл судлалын чиглэлээр цуглуулгуудыг агуулна
  • Анагаах ухааны сургуульд байрлах Уолтон номын сан нь анагаах ухаан, нүүр ам судлал, био анагаахын шинжлэх ухааны чиглэлийн нөөцөөр хангадаг.
  • Хууль зүйн сургуульд байрладаг Хуулийн номын сан нь өргөн хүрээний хууль зүйн материалыг санал болгоно.

Сургуулийн номын сан нь нийт 1,000,000 гаруй ном зохиол 200,000 гаруй тогтмол хэвлэлийг агуулдаг ба Их Британийн Charter Mark шагналыг дараалан таван удаа хүртсэн цорын ганц номын сан юм.

Яагаад Newcastle гэж?

БАЙРШИЛ

Манай кампус нь орчин үеийн хотын төвд түүх, урлаг, спорт, дэлгүүр, ресторан болон маш олон хийх  зүйлсээр хүрээлэгдэн оршдог.

ОЛОН УЛСЫН

Ньюкасл-д та олон улсын холбоог үүсгэнэ. Манай сургууль нь 146 орны 28,000 оюутны гэр бөгөөд дэлхий даяар нийт 280,000 төгсөгчтэй.

СУРАГЧДАД ЭЭЛТЭЙ

Ньюкасл хот нь нээлттэй, аюулгүй хот бөгөөд оршин суугчдын 6 хүн тутмын 1 нь оюутан байдаг жинхэнэ оюутны хот юм.

СУДАЛГАА

Ньюкасл их сургуулийн судалгаа нь олон жилийн түүхтэй бөгөөд их сургууль нь судалгааны ажлаараа дамжуулан дэлхий дахинд нөлөөлж хүмүүсийн амьдралыг сайжруулах эрхэм зорилготой ажилладаг.

СУРГАЛТ

Манай уян хатан, дэмжлэгтэй сургалтын хөтөлбөр болон орчин үеийн эрч хүчтэй сургалтын орчин нь таныг өөрийгөө сорьж, сонирхолоо нээх боломжийг олгоно.

Newcastle University London

Расселл группын үүсгэн байгуулагч гишүүн болох Ньюкаслийн их сургууль нь 180 гаруй жилийн эрдэм шинжилгээ, сургалтын хөтөлбөрийн бахархалт уламжлалтай. Их сургуулийн Лондонгийн хотхон нь бизнес, санхүү, худалдааны дэлхийн төв болох Лондон хотод Ньюкаслийн их сургуулийн хамгийн шилдэг бүхнийг хүргэх болно.

Ньюкасл Лондон нь Ньюкаслийн их сургуулийн магадлан итгэмжлэгдсэн (AACSB, AMBA, EQUIS) Бизнесийн сургуулийн, Лондонгийн зах зээлд зориулан боловсруулсан бакалавр ба бакалаврын дараах түвшний бизнесийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

Лондонгийн кампус нь олон улсын оюутнуудад зориулсан их дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрийг санал болгодог. Тус кампус нь дэлхийн өнцөг булан бүрийн технологийн болон гарааны бизнесийн компаниудын байрладаг Shorditch бизнесийн төв, алдарт Square Mile-ийн хооронд байрлана. Амьдрах, сурах урам зориг өгдөг газар болох Лондонгийн төв байршил нь оюутнуудад дэлхийн хамгийн олон янзын, өргөн уудам соёл, тав тух, боломжуудыг хялбархан олж авах талбарыг бий болгодог байна.

Яагаад Newcastle London гэж?

Bachelor subjects

Master subjects

School location