Niagara College Canada

Niagara College Canada / КАНАД Улсын Ниагара коллеж

Канадын Онтарио мужийн НИАГАРА-ийн дэлхийд танигдсан аялал жуулчлалын байгалийн үзэсгэлэнт  бүсийн төвөөс хэдхэн минутын зайд орших Ниагара коллеж нь 1967 онд байгуулагдсан бөгөөд Канад улсад 3, олон улсад 3 нийт 6 кампустай олон улсад танигдсан Канадын №1 судалгааны коллеж юм. Канад Улсын Онтарио мужид, үзэсгэлэнт Ниагара Хүрхрээний дэргэд байрладаг төв 2 кампус нь хоорондоо 30 минутын зайтай оршдог Велланд болон Ниагара-Он-Дэ-Лейк хотуудад сүндэрлэдэг бол 2021 оноос тус сургууль нь Канад улсын хамгийн том хот болох Торонтод өөрийн хамтарсан бизнесийн сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Канад улсаас гадна Өмнөд Солонгос, Хятад болон Саудын Арабад өөрсдийн гэсэн салбар сургуулиудтай.  Кампусууд нь онцгой амьдрах орчин, сурах боломж олгох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй бөгөөд, дэлхийн түвшний судалгаа хийх орчин, дотно, найрсаг орчинтой анги танхимтай билээ. Ниагара коллежд, 15000 гаруй бүрэн цагаар суралцагчид 130 гаруй мэргэжилээр Баклаврын зэрэг, Магистрын зэрэг, төгсөлтийн гэрчилгээ, диплом, дагалдан суралцагчийн эрхийн бичиг авахаар суралцаж байна. Мөн бид 600 гаруй кредит, мэргэж үнэмлэх олгох, ерөнхий мэдлэг олгох хагас-цагаас суралцах 15,000 гаруй суралцагчийг жил болгон хүлээж авдаг юм. Манай программууд бодит туршлага олгодог ба оюутнуудыг амжилтанд хүргэх хүсэлтэй багш нар хичээл заадаг. Үүгээрээ боловсролын талбарт жинхэнэ чанартай туршлагыг олж авсаар байна.  Мөн тус коллеж нь Канадын Хоол ба Дарсны Институттай бөгөөд Канад улсын анхны бөгөөд цорын ганц хоол дарсны технологи хийх сургалттай болно.

Ниагара-он-дэ-Лейк дахь кампус

Ниагара-он-дэ-Лейк дахь кампус: Уг кампус нь Глендэйл өргөн чөлөө болон Хатан Хаан Елизабетын нэрэмжит гудамжийн дунд оршдог бөгөөд Торонто болон АНУ-руу зорчих тавцан болон Торонто орох тогтмол автобустай. 125 акр талбайтай бөгөөд Онторио нууртай ойролцоо юм. Кампусд оюутны сууц, номын дэлгүүр, эрүүл мэндийн төв, Бэнчмарк ресторан болон тус коллежийн салбарууд оршдог. Тус кампус нь 1998 онд байгуулагдсан байна.

Вэлланд дахь кампус

Вэлланд дахь кампус: Ниагара бүсийн зүрхэнд оршдог энэхүү кампус нь тогтвортой байдал, байгаль хамгааллын амлалт өгснөөрөө алдартай. Дэлхий аялал жуулчлалын төв бүсүүдийн нэг болох Ниагарагын хүрхрээнээс ердөө 25 минутын зайтай оршдог. Тус кампусд оюутны орон сууц, номын дэлгүүр, шүдний эмнэлэг, эрүүл мэндийн төв болон үсчин бэлтгэх бэлтгэлийн салон зэрэг байдаг. Тус кампус нь Ниагара коллеж анх байгуулагдахад нээгдсэн байна.

Whatever your dream, DREAM BIG
CANADA’S GLOBAL COLLEGE

2 Canadian campuses

5 international campuses

Projects and partnerships worldwide

90+ different  countries 

100+ programs at NC

3400+ International students

10000+ full-time students

 

 

ХӨТӨЛБӨРИЙН СОНГОЛТУУД

  • Сертификат – 1 жил
  • Диплом- 2 жил
  • Баклаврын зэрэг- 4 жил
  • Төгсөлтийн дараах программ- 1 жил
  • Ахисан түвшний диплом- 3 жил
  • Мэргэших үнэмлэх- сонголттой.
  • Үүнээс гадна хагас цагийн, сургалтын, хөтөлбөрийн, хоол дарсны технологийн институт зэрэг таны хүсэл сонирхолд нийцэх олон сонголтууд байгаа

НИАГАРА КОЛЛЕЖ НЬ:

Төгсөгчдийн 88% нь сургуулиа төгсөөд 6 сарын дотор ажилд ордог.

Канадын ТОП их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж богино хугацаанд давхар зэрэг эзэмших суурь болж өгдөг.

Ажил олгогчдын 91% Ниагара Коллежийн төгсөгчийг ажилд авах сонирхолтой байдаг.

400+ шилжин суралцах, давхар зэрэг эзэмших хөтөлбөрүүдийг санал болгодог.

Хамгийн хямд дотуур байр амьдрах боломжуудыг санал болгодог. Сарын амьжиргааны зардал $1000-т багтдаг.

Bachelor subjects

School location