Nottingham Trent University нь Английн Ноттинхэмд байдаг улсын судалгааны их сургууль юм. Уг сургууль нь хамгийн анх 1843 онд Ноттинхэм засгийн газарын дизайны сургууль хэмээн нээгдэж улмаар 1992 онд Trent Polytechnic нэртэйгээр их сургууль болон байгуулагдаж байсан. Өнөөдөр тус сургууль нь 29,370 оюутантай ба Английн 167 их сургуулиас томоороо 13-т жагсдаг байна. 2008 онд The Complete University Guide-с уг сургуулийг улсын шилдэг сургуулиудын нэгээр тодруулсан байдаг. Nottingham Trent University нь 6000 гаруй бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд оюутнуудынх нь 94 хувь нь 6 сарын дотор ажилд орох эсвэл дараагийн шатны сургалтад хамрагдаж чаддаг байна. Үүнээс гадна People & Planet Green League-с тус сургуулийг 2009 онд байгаль орчинд ээлтэй сургуулиар тодруулсан.
2015 оны 11-р сард Nottingham Trent University сургалтын чанараараа Хатан хааны ойн шагналыг хүртсэн. Nottingham Trent University нь дэлхийн хурдацтай хөгжиж буй сургуулиудын нэг бөгөөд Brackenhurst Clifton зэрэг кампусууд нь Green Flags шагнал хүртсэн.