Oregon State University

Танилцуулга

Орегон Стэт их сургууль нь улсынхаа хамгийн ногоон хамгийн аюулгүй гэгдэх жижиг хотуудын нэг болох Корвалист байдаг улсын, сулалгааны их сургууль юм. 1868 онд байгуулагдсан тус сургууль нь АНУ-ын далай, сансар, гариг эрхэс /нар/ судалдаг ердөө 4 их сургуулийн нэг бөгөөд уг сургууль нь бусад улсын сургуулиудаас илүү их хэмжээний судалгааны санхүүжилт авдагаараа онцлогтой.  Орегон Стэт их сургууль нь 200 гаруй чиглэлээр бакалавр болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдйиг санал болгодог бөгөөд жилд дунджаар 28000 оюутан элсүүлж авдаг улсынхаа хамгийн том сургууль юм. Тус сургууль нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 230000 оюутан залуусыг бэлтгэн гаргасан байдаг.

Кампус

170 га талбайтай их сургуулийн үндсэн кампус нь Вилламеттийн хөндийд орших Корваллис хотод байрладаг. Олон улсын хүн амтай Корваллис нь АНУ-ын хамгийн аюулгүй, хамгийн ногоон, хамгийн шилдэг оюутны хот юм. Хот нь жилийн туршид соёл урлагийн болон гадаа талбайн үйл ажиллагааг явуулдаг тул та хэзээ ч уйдахгүй өөрийн оюутны амьдралыг өнгөрүүлэх боломжтой.

OSU-Cascades кампус нь танд тэргүүлэх судалгааны их сургуулийг ойр дотно орчинд биеэр мэдрэх боломжийг олгоно. 1000 гаруй олон улсын оюутнаас бүрдэх тус кампус нь нам гүм орчинд их сургуулийн амьдралыг мэдрэх хүсэлтэй хүн бүрт зориулагдсан газар юм.

Номын сан

The Valley Library нь их сургуулийн анхны номын сан бөгөөд АНУ-ын Орегоны мужийн Корваллис дахь сургуулийн гол кампус дээр байрладаг. Орегон мужийн гурван номын сангийн нэг болох тус номын сан  нь 1.4 сая гаруй боть ном, 14,000 цуврал, 500,000 гаруй газрын зураг, засгийн газрын баримт бичиг хадгалдаг байна.

Яагаад OSU гэж?

ӨНДӨР АМЖИЛТАД ХҮРЭХ ГАЗАР 

OSU нь бусад Орегоны сургуулиас илүү өндөр амжилтанд хүрэх зорилготой оюутнуудын очих газар юм. Корваллис нь Америкийн хамгийн шинэлэг технологийн төвийн 4-т бичигдддэг бөгөөд инноваци, боловсрол, зугаа цэнгэл, нийт амьжиргааны түвшингээрээ тэргүүлдэг Корваллис нь улсынхаа шилдэг 10 коллежийн хотуудын тоонд багтдаг.

БҮХ ХҮНД ЗОРИУЛСАН НИЙГЭМЛЭГ

400 гаруй оюутны клубтай OSU-д хэн бүхэн өөрийн найз нөхөд, эрдэмтэн судлаачдын хамт олныг олно гэдэгт итгэлтэй байна.

СУРГАЛТ 

OSU нь төрийн өмчийн их сургууль бөгөөд АНУ-ын тэнгис, сансар, од судлалын чиглэлээр мэргэшсэн хоёр их сургуулийн нэг юм.

СУДАЛГААНЫ САНХҮҮЖИЛТ

OSU нь цаг уурын өөрчлөлт, эрүүл мэнд, сайн сайхан байдал, хоол хүнс хангамж, сэргээгдэх эрчим хүч, дэвшилтэт технологи зэрэг дэлхийн асуудлуудыг шийдвэрлэх судалгааг явулдаг бөгөөд мужийн бусад бүх их сургуулиудтай харьцуулахад судалгааны хамгийн их санхүүжилт авдаг сургууль юм.

Master subjects

Доктор

School location