Харвардын Их Сургуулийн судалгаагаар улсдаа эдийн засгийн хувьд өсөлттэй байгаа сургуулиудын нэгдүгээрт жагссан 4 жилийн, хувийн сургууль болох Pace Их Сургууль нь олон оюутнууддаа боловсрол, мэргэжил, нийгэм эдийн засгийн хувьд бодитой өөрчлөлт гаргах боловсролыг олгодог.
Pace Их Сургууль нь шилдэг боловсролын ажилтнууд, жинхэнэ амьдралын туршлагыг хослуулан дадлагажуулалт, судалгааны ажил, нийгмийн ажил, оюутан солилцоо зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан өөрсдийн оюутнуудыг салбартаа тэргүүлэгч болгож бэлтгэдэг.
1906 онд нэг өрөөтэй нягтлан бодох бүртгэлийн сургалтаас Нью-Йорк болон Вестчестер Каунтид гурван оюутны хотхонтой болтлоо өргөжсөн тус сургууль нь өнөөдөр 150 гаруй мэргэжлээр 13,000 гаруй оюутныг бэлтгэдэг. Pace Их Сургууль нь нийт зургаан салбар сургууль, коллежтой ба эдгээр салбар сургууль, коллежууд нь бизнес, эрүүл мэнд, компьютер-ийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухаан, боловсрол, шинжлэх ухаан, хууль зүй, урлаг зэрэг олон салбарын хүрээнд сургалт явуулж байна.