Queen Mary University of London

Queen Mary University of London нь Английн Лондонд байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь анх 1915 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1985 онд Вэстфилд коллежтой нэгдэн нэрээ Queen Mary and Westfield College болгон өөрчилсөн. 1995 онд тус коллеж нь St Bartholomew’s Hospital Medical College-той нэгдэн “анагаах ухаан, нүүр ам судлалын сургууль болон өөрчлэгдсөн”. Queen Mary University нь нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны факультет, Шинжлэх ухаан инженечлэлийн факультет, Barts and The London School of Medicine and Dentistry гэсэн үндсэн 3 факультеттэй. Тус сургууль нь 2015-2016 оны байдлаар 17140 оюутан багш ажилчидттайгаар үйл ажиллагаагаа явууулж байсан. Queen Mary нь Их Британийн шилдэг судалгааны их сургуулиудын холбоо болох Russell Group, Хамтын нөхөрлөлийн их сургуулудын холбоо, Их британийн их сургуулиудын холбооны гишүүн бөгөөд Royal Holloway, University of London–той ойр хамтран ажилладаг. Мөн тус сургууль нь Анагаах ухааны сургалт судалгааны гол төв болох бөгөөд дэлхийн хамгийн том академик эрүүл мэндийн судалгааны төвд тооцогддог. Times Higher Education-с Queen Mary их сургуулийг Европын их сургуулиудаас 46-т, 2017 онд Times-с гаргасаэн шилдэг их сургуулиудын жагсаалтын 15-д тус тус бичиглдэж байсан бөгөөд Лондогийн шилдэг их сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг. Мөн энэ онд тус сургууль Guardian их сургуулийн жагсаалтад хэвлэл мэдээлэл, кино судлалын чиглэлээр шилдэгийн шилдэг их сургуулиар шалгарсан. Мөн анагаах ухааны чиглэлийн сургалтаараа Их британи улсдаа 2-т, Лондонд 1-т, нүүр ам судлалын чиглэлээр Их британи улсад 3-т, Лондонд 1-т, түүхийн чиглэлээр, Их британи улсад 9-т, Лондонд 3-т, хуулийн чиглэлээр Их британид 3-т, Лондонд нэгт тус тус бичигддэг Их британи улсын шилдэг их сургуулиудын нэг юм. Уг сургуулийн төгсөгчдөөс 7 нобелийн шагналтан төрөн гарчээ.
Rankings | |||
2016 оны ARWU жагсаатад улсдаа | 16–21 | ||
2016 оны ARWU жагсаатад дэлхийд | 151–200 | ||
2018 оны QS жагсаалтад улсдаа | 19 | ||
2018 оны QS жагсаалтад дэлхийд | 127 | ||
2016-2017 оны Times higher education жагсаалтад улсдаа | 15 | ||
2016-2017 оны Times higher education жагсаалтад дэлхийд | 113 | ||
2017 оны CWTS Leiden жагсаалтад дэлхийд | 51 | ||
2018 оны Complete жагсаалтад улсдаа | 33 | ||
2018 оны The Guardian жагсаалтад улсдаа | 44 | ||
2017 оны Times/Sunday Times жагсаалтад | 40 | ||
Кампус
Mile End кампус нь Queen Mary их сургуулийн гол кампус бөгөөд энд Хүмүүнлэгийн ухаан, нийгмийн шинжлэх ухааны факультет, Шинжлэх ухаан, инженечлэлийн факультет байрладаг.
Whitechapel кампус
Уг кампуст Barts and The London School of Medicine and Dentistry, Whitechapel анагаах ухааны номын сан, Эс, молекулын шинжлэх ухааны Близард институт болон Royal London эмнэлэг байдаг.
West Smithfield кампус
London School of Medicine and Dentistry, West Smithfield анагаахын номын сан, Урьдчилан сэргийлэх анагаах ухааны Wolfson институт, John Vane шинжлэх ухааны төв, St Bartholomew–н эмнэлэг уг кампуст байдаг.
Номын сан
Queen Mary их сургуулийн төв номын сан нь Mile End кампуст байрладаг. Мөн тус сургууль нь Whitechapel болон West Smithfield-д 2 анагаахын номын сантай.
Bachelor subjects
Programme | IELTS* |
Foundation Certificate in Humanities and Social Sciences | 6.0 overall (W, R, L, S: 5.5) |
Foundation Certificate in Business Management | 6.0 overall (W, R, L, S: 5.5) |
Foundation Pre-Sessional | 5.5 overall (W, R, L, S: 5.0) |
Programme | IELTS* |
Pre-Masters Graduate Diploma in Humanities and Social Sciences | 6.0 overall (W, R, L, S: 5.5) |
Pre-Masters Graduate Diploma in Finance and Economics | 6.0 overall (W, R, L, S: 5.5) |
Pre-Masters (Foundation) Pre-Sessional | 5.5 overall (W, R, L, S: 5.0) |
Programme | IELTS | |
English entry requirements No Pre-Sessional required | 7.0 (5.5 W) | |
Five-week Pre-Sessional | 6.5 (5.5 W) | |
Nine-week Pre-Sessional | 6.0 (5.5 W) | |
Thirteen week Pre-sessional | 6.0 (5.0 W) |
Programme | IELTS |
English entry requirements No Pre-Sessional required | 7.0 (6.0 W) |
Five-week Pre-Sessional | 6.5 (6.0 W) |
Nine-week Pre-Sessional | 6.0 (6.0 W) |
Thirteen week Pre-sessional | 6.0 (5.5 W) |