Queen’s University, Belfast

Танилцуулга

Queen’s University Belfast нь Хойд Ирландын нийслэл Белфаст хотод байрладаг улсын, судалгааны их сургууль юм. Тус сургууль нь анх 1845 онд байгуулагдаж 1849 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тус сургууль нь бакалавр, магистр, докторын чиглэлийн нийт 300 гаруй хөтөлбөрийн сургалт явуулдаг. Их сургууль нь Хатан хааны бүрэн дунд боловсрол болон их дээд боловсролын ойн шагналыг таван удаа хүртсэн бөгөөд шинжлэх ухаан, инженерчлэл дахь эмэгтэйчүүдийн тэгш бус байдлыг шийдвэрлэхээр ажиллаж буй тэргүүлэх байгууллага ба Их Британийн эмэгтэйчүүдэд ажил олгогч шилдэг 50 байгууллагын нэг юм. Түүнчлэн Queen’s University Belfast нь  Их Британийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэгч Расселл группИх Британийн их сургуулиудын холбооЕвропын их сургуулиудын холбоо, Хамтын нөхөрлөлийн их сургуулиудын холбоо, Ирландын их сургуулиудын холбоо зэрэг холбоонуудын гишүүн юм.

Товч мэдээлэл:
24,000+ оюутан
85+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 36%
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 45:55
Багш, оюутны харьцаа 1:17
2400+ Багш, ажилчид
Кампус

Их сургуулийн гол кампус нь Белфаст хотын төвийн урд захад байрладаг ба их сургууль нь гол кампусаас гадна хотын баруун болон баруун өмнө зүгт байрласан Сэйнт Мэри ба Стрэнмиллис гэсэн хоёр коллежтэй. Эдгээр коллежууд нь багшлах мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүст багшийн сургалт явуулдаг бөгөөд урлагийн суурьт төвлөрсөн хэд хэдэн хөтөлбөрийг санал болгодог.

Хэдийгээр их сургууль нь үндсэн байрлалаа кампус гэж нэрлэдэг боловч их сургуулийн барилгууд нь Өмнөд Белфастын олон нийтийн гудамжаар, ялангуяа Их сургуулийн зам, Их сургуулийн талбай, Их сургуулийн гудамж, Malone Road, Stranmillis Road гэх мэт байршлуудаар тархаж байрласан байдаг. 700 сая фунтийн хөрөнгө оруулалт хийсэн их сургуулийн кампус нь хамгийн орчин үеийн техник, технологи бүхий сургалт лекцийн танхим, лаборатори, номын сан, лекцийн танхим зэргийг агуулна.

Номын сан

The McClay номын сан

The McClay номын санд нийгмийн шинжлэх ухаан, хууль, инженерчилэл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухаанын салбарын олон ном материалыг агуулна.

The Medical Library

Queen’s Medical and HSC номын сан нь их сургуулийн эрүүл мэнд, анагаах ухааны салбарын материалуудыг агуулна. Тус номын сан нь их сургуулийн оюутан, ажилчин, алба хаагчидад тэр дундаа анагаах эрүүл мэндийн чиглэлийн багш оюутнуудад үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэнд нийгмийн халамжын ажилчидад мөн үйчилдэг.

Био анагаах ухааны номын сан

Уг номын сан нь  Queen’s их сургулийн номын санг ашиглах эрхтэй хэн бүхний өмнө нээлттэй.  Анагаах ухаан биологийн төвийн / Medical  Biology Centre / 1-р давхарт байрладаг. Энд эм зүй, анагаах ухаан, сувилахуй, био анагаахын шинжлэх ухаантай холбоотой ном сэтгүүлүүд бий.

Их сургуулийн үзүүлэлт:

Их сургууль нь 2020 оны байдлаар Их Британи улсдаа:

  • Эм зүйн хөтөлбөрөөр – #6
  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хөтөлбөрөөр – #8
  • Архитекторын хөтөлбөрөөр – #12

Их сургуулийн дэлхийн шилдэг 200-д ордог сургалтын хөтөлбөрүүд нь:

  • Хууль зүй (Дэлхийн шилдэг 150-д)
  • Химийн инженерчлэл (Дэлхийн шилдэг 200-д)
Яагаад Queen's гэж?

ДЭЛХИЙН ТҮВШНИЙ ИХ СУРГУУЛЬ

Queen’s University, Belfast сургуууль нь дэлхийн их сургуулиудын жагсаалтад #173 ордог. Их Британи орны хамгийн анхны 9 дахь их сургууль болох тус сургууль нь хүндэт Рассел Группын гишүүн юм.

ДЭЛХИЙД НӨЛӨӨТЭЙ СУДАЛГААНЫ АЖИЛ

Их сургуулийн судалгааны ажилууд нь үр дүнтэй байдлаараа Их Британи улсдаа #8-д ордог ба их сургуулийн судалгааны ажилуудын 75% нь дэлхийн түвшний, дэлхийд тэргүүлэгч гэсэн үзүүлэлттэй байдаг.

ДЭЛХИЙН ТАВЦАНД

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд та гадаадын олон оронд суралцах, ажиллах, дадлагажих замаар мэдлэг чадвараа дээшлүүлж, туршлага хуримтлуулах боломжтой.

ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ БАЙРШИЛ

Их сургууль нь Их Британи орны аялахад хамгийн тохиромжтой хэмээн нэрлэгддэг Бэлфаст хотод байрладаг. Бэлфаст хот нь Хойд Ирландын нийслэл бөгөөд Хойд Ирланд нь Их Британийн оюутнуудын амьжиргааны зардал хамгийн багатай газар юм.

700 САЯ ФУНТИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КАМПУС

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд их сургууль нь кампусдаа нийт 700 сая фунтийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ нь оюутан багш ажилчдад хамгийн сүүлийн үеийн техник технологи бүхий сургалтын байр, байгууламжуудыг бүрдүүлж өгдөг. Түүнчлэн тус сургууль нь Их Британи улсдаа хамгийн шилдэг сургалтын байгууламжтай эхний 10 сургуулийн нэг билээ.

Bachelor subjects

Master subjects

School location