Күинсландын Технологийн Их Сургууль (QUT) нь Австралийн Күинсланд мужийн Брисбен хотод байрладаг улсын, судалгааны их сургууль юм.
Куинсландын Технологийн Их Сургууль (QUT) нь дэлхийн олон улсын төлөвтэй, оюутнуудад бодит амьдралд хэрэгжүүлж болохуйц, холбогдох чадварыг эзэмшүүлэхэд анхаарч ажилладаг Австралийн тэргүүлэгч их сургуулийн нэг юм. Их сургуулийн давуу талууд нь шагнал хүртсэн сургалтын баг, олон нийтэд үр өгөөжтэй судалгааны ажил, хамгийн орчин үеийн сургалт, судалгааны байгууламж, оюутан болон төгсөгч нарт бодит амьдрал дээр үр дүнд хүрэх мэдлэгийг заахад чиглэсэн сургалтын хөтөлбөр зэрэг болно.
QUT нь 100 гаруй бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийг санал болгодог. QUT нь оюутнуудыг архитектур, бизнес, шинжлэх ухаан, инженерчлэл, бүтээлч үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, мэдээллийн технологи, математик, хэл, хууль зүй зэрэг олон чиглэлээр бэлтгэдэг. Түүнчлэн тус их сургууль нь янз бүрийн онлайн хөтөлбөр, уян хатан дипломын сургалтуудыг явуулдаг байна.