Quinnipiac University

Quinnipiac University  нь Connecticut-н Hamden-д байдаг хосолсон боловсролын хувийн их сургууль юм. Тус сургуулийг 1929 онд улс төрч, бизнесийн профессор  Samuel W.Tator үүсгэн байгуулж  байжээ. Бакалавр, бакалаврын дараах болон мэргэжлийн түвшнүүдэд оюутан сургадаг уг сургууль нь урлаг, шинжлэх ухааны коллеж, Бизнес-Инженерчлэлийн сургууль, Харилцаа холбооны сургууль, эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль, Хуулийн сургууль, Анагаахын сургууль, Сувилахуйн сургууль, Боловсролын сургууль гэсэн бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Quinnipiac University  нь оюутнууддаа сонгосон салбарынхаа манлайлал нь болоход нь туслах мэдлэг чадварыг олгож байдаг бөгөөд энэ нь оюутнуудын ирээдүйн амжилтын баттай үндэс суурь нь болж байдаг. Мөн их сургууль нь сайн бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахад илүүтэй анхаардаг. Онол, практик хосолсон их сургуулийн хичээлийн хөтөлбөр нь өнөөгийн нийгэм, зах зээлийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцдэг учир төгсөгчдийн ажлын байран дээр гараад үнэлэгдэх үнэлэмж өндөр байдаг.

Иймдээ ч их сургууль нь туршлагаар олж авсан мэдлэгийн үнэ цэнийг ойлгодог, өөрсдийн ажил, амьдралдаа тодорхой өөрчлөлтийг хийхийг хүсдэг, хүсэл эрмэлзлэлтэй хэн бүхнийг элсүүлэн сургахыг эррмэлздэг.

Кампус

Их сургууль нь Mount Carmel, York Hill, North Haven гэсэн 3 кампустайгаас Mount Carmel, York Hill кампусууд Hamden-д байрладаг бол North Haven кампус нь North Haven-д байдаг. эдгээр 3 кампусаас хамгийн эртнийх нь Mount Carmel Кампус бөгөөд Sleeping Giant State паркт байдаг. Arnold Bernhard-н номын сан, Carl Hansen оюутны төв, их сургуулийн захиргаа, ихэнх оюутны дотуур байр уг кампуст байрладаг. York Hill кампус нь Mount Carmel Кампусаас хагас миллийн зайд байдаг их сургуулийн хамгийн ногоон кампус юм. Quinnipiac University 2007 онд North Haven-д шинэ кампусаа байгуулсан ба уг кампус их сургуулийн бакалаврыэн дараах түвшний дийлэнх хичээлүүд явагддаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

  • TOEFL Internet-based: 90
  • IELTS: 6.5

Master subjects

College of Arts & Sciences School of Communications School of Health Sciences School of Business School of Education School of Nursing

School location