RMIT University

Танилцуулга

RMIT их сургууль (өмнө нь Мельбурн хотын Технологийн хүрээлэн ба Мельбурн хотын Техникийн коллеж гэж нэрлэгддэг байсан) нь Австралийн Мельбурн хотод байрладаг улсын, судалгааны их сургууль юм.

1887 онд Фрэнсис Ормонд үүсгэн байгуулсан RMIT их сургууль нь Австралийн аж үйлдвэрийн хувьсгалын дараагаар урлаг, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хичээллэдэг шөнийн сургуулиар анх үйл ажиллагаагааа эхлүүлж байжээ. Тус сургууль нь анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш зуу гаруй жилийн турш хувийн коллеж байсан бөгөөд 1992 онд Филиппийн Технологийн Дээд Сургуультай нэгдэж улсын их сургууль болсон байна.

RMIT их сургуулийг Quacquarelli Symonds (QS) Rankings-д таван одтой их сургууль гэж үнэлэдэг бөгөөд QS World University Rankings-д уран зураг, дизайны сэдвээр дэлхийн 17-р байранд жагсаж Австралийн шилдэг дизайн, урлагийн их сургууль болжээ.

RMIT их сургууль нь Архитектур, Боловсрол, Инженерчлэл, Хөгжил, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн систем; Бизнес ба менежмент; Харилцаа холбоо, медиа судлал, Урлаг, дизайны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч их сургууль юм.

Кампус:

Melbourne city campus:

Мельбурн хотны кампус нь Дэлхийн хамгийн амьдрахад тохиромжтой хот хэмээн нэрлэгддэг Мельбурн хотод нийтийн тээвэр, ресторан, кафе, театр, галерей, цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдэж оршдог.

Тус кампус дээр 45,000 оюутнууд, бүх төрлийн мэргэжлийн чиглэлээр суралцдаг ба   тус оюутны хотхон нь зуу гаруй жилийн турш их сургуулийн салшгүй хэсэг байсаар ирсэн байна.

Кампус-руу нийтийн тээврийн хэрэгслээр нэвтрэх боломжтой бөгөөд хотхон нь номын сан, сургалтын танхим, wi-fi, хүүхэд харах үйлчилгээ, фитнесс төв зэрэг чухал, хэрэгцээт зүйлсээр  хангадаг.

RMIT-ийн барилга байгууламж нь орчин үеийн их сургуулийн амьдралын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тасралтгүй хөгжиж, өргөжиж байдаг.

Melbourne Bundoora campus:

Мельбурн хотын Бундора хотхон нь Мельбурн хотын төвөөс зүүн хойд зүгт 18 км зайд нээлттэй орчин, уугуул цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдэн байрладаг. Тус кампус нь Plenty Road-ийн хоёр талд Зүүн ба Баруун гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байрладаг бөгөөд RMIT-ийн инженерчлэл, эрүүл мэнд, анагаах ухаан, боловсролын  чиглэлийн ихэнхи хөтөлбөр тус кампус дээр явагддаг байна.

Кампусын онцлох байгууламжууд нь:

  • Эрүүл мэнд, анагаах ухааны зориулалтын лабораториуд
  • Зориулалтын инженерчлэлийн байгууламж (Кампусын зүүн хэсэг)
  • ФИФА-гийн баталсан хөлбөмбөгийн талбай, хөнгөн гүйлтийн зам, теннисийн талбай зэрэг спортын байгууламжууд
  • Номын сан (Кампусын баруун хэсэг)
  • Хүүхэд харах төв
  • Эрүүл мэндийн шинжлэх ухааны заах клиникүүд.

Brunswick campus:

Оюутны хотхон нь Сиднейн замаас хэдхэн минутын зайд байрладаг. Янз бүрийн дэлгүүр, ресторан, паб, зах бүхий эрч хүчтэй, олон соёлт газар юм. Энэ нь боловсролын чиглэлээр суралцдаг оюутнууд болон нэхмэлийн технологи, загвар, бараа бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний хөгжил зэрэг дизайнтай холбоотой олон хөтөлбөр, судалгааны ажил хийдэг.

Кампусын онцлох байгууламжууд:

Оюутны хотхонд дээрх чиглэлээр судалгаа, сургалт, заах үйл ажиллагааг дэмжих олон тооны мэргэжлийн, зориулалтын байгууламжууд байрладаг. Brunswick кампус нь мөн дизайны чиглэлийн олон үзэсгэлэн, бүтээлч орон зайг агуулдаг байна. Кампусын бусад онцлох байгууламжид номын сан, автомашины зогсоол, цайны газар зэрэг орно.

Fashion Hub

RMIT-ийн 8 сая долларын үнэтэй Fashion Hub нь Брунсвик хотхонд байрладаг дэлхийн хэмжээний байгууламж юм. Энэхүү орон зай нь оюутнууд болон ажилтнуудад хотын орчинд загвар дизайны туршилт хийх, шилдгүүдээс суралцах боломжийг олгодог.

Номын сан:

RMIT их сургуулийн номын сан нь нэгдсэн төв сүлжээ номын сан юм. Номын сангийн сүлжэээ нь RMIT-ийн Австралийн гурван кампус даяар таван байршилтай. Swanston номын сан нь хамгийн том нь бөгөөд City кампусын 8-р байранд байрладаг. Swanston номын сан нь Мельбурн хотын хамгийн шилдэг таван номын сангийн тоонд багтдаг байна. Номын сангийн сүлжээний бусад номын сангууд нь Brunswick Library, Bundoora East Library, Bundoora West Library, Carlton Library (City кампус) юм.

Түүнчлэн City кампус нь Олон нийтийн төв номын сан, Мельбурн дахь хамгийн том номын сан болох Викториа мужийн нийтийн номын сантай ойр байрладаг.

School location