Robert Gordon University

Танилцуулга

Robert Gordon University нь Шотландын Абердинд байдаг улсын их сургууль юм. Анх 18-р зуунд Robert Gordon боловсролын байгууллага хэмээн үүсгэн байгуулагдаж байсан энэхүү  сургууль нь 1992 онд их сургуулийн түвшинд хүрсэн бөгөөд тус сургууль нь Абердин хотын хоёр их сургуулийн нэг юм. Robert Gordon University нь 2013 онд Times Good University Guide  жагсаалтаар Их Британийн орчин үеийн шилдэг их сургуулиар шалгарсан бөгөөд мөн тус оны The Guardian University Guide жагсаалтад Шотландын орчин үеийн шилдэг их сургуулиар тодорч их сургуулийн жагсаалтаар Их Британи улсад 2-т орсон. Тус сургууль нь бакалавар болон бакалаврын дараах түвшний олон мэргэжлийн чиглэлээр ялангуяа техник, уран сайхны чиглэлийн хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг. Robert Gordon University нь оюутнуудад чанартай мэдлэг олгодгоороо олон улсад танигдсан орчин үеийн их сургууль юм.

Олон жилийн туршид Их Британи улсын шилдэг их сургуулиудын тоонд багтсаар ирсэн тус сургууль нь:

  1. Эрүүл мэнд, сэтгүүл зүй, аж ахуй, эм зүйн чиглэлээр Шотландадаа тэргүүлдэг
  2. Төгсөгчдийн ажлын байрны боломжоороо Их Британи улсдаа шилдэгт тооцогддог
  3. 2017 оны Complete University Guide жагсаалтад нийт 11 хөтөлбөрөөр төгсөгчдийн ажлын байрны боломжоор Шотландад 1-т бичигдсэн.
Кампус

Кампус

Garthdee кампус нь их сургуулийн гол кампус бөгөөд их сургуулийн бүх сургалт, судалгааны үйл ажиллагаа тус кампуст явагддаг. Уг кампус нь хотын баруун өмнө захад байрладаг ба 23 га талбайтай. Их сургуулийн анхны барилга 1950 онд ашиглалтанд орж энэ үеэс эхлэн кампус тасралтгүй өргөжин хөгжиж олон барилга байгууламжтай болсон байна.

Их сургуулийн кампусын гол байгууламжууд нь:

  • Sir Ian Wood барилга – 2015 онд нээгдсэн тус барилга нь их сургуулийн номын сан болон хөдөө аж ахуй, эм зүй, архитектур, инженерчлэлийн тэнхимүүдийг агуулна.
  • Абердин Бизнесийн сургууль – Нягтлан бодох бүртгэл, санхүү, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн тэнхимүүдийг агуулах ба оюутнуудад зориулсан сургалтын төвийг агуулна.
  • Эрүүл мэнд, нийгмийн халамжийн төв – Хэрэглээний нийгмийн ухаан, эх барихуй, сувилахуйн ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны тэнхимүүдийг агуулна. Түүнчлэн тус байгууламж нь оюутны зөвлөл, оюутны үйлчилгээ, карьер зөвлөгөө, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд зориулсан зөвлөгөө үйлчилгээ зэргийг явуулдаг оюутны төвтэй.
  • The RGU SPORT байгууламж – 2005 онд байгуулагдсан тус барилга нь кампусын спорт фитнессийн төв бөгөөд спорт, дасгал хөдөлгөөний өргөн хүрээний үйл ажиллагааг явуулдаг.
  • Gray’s School of Art – Сургуулийн урлагийн сургууль, Абердин Урлагийн Галлери-г агуулна.
Номын сан

Их сургуулийн номын сан нь Sir Ian Wood барилгын 6-10 буюу 4 давхарыг эзэмшиг оршидог бөгөөд давхар бүрт өөр өөр мэргэжлийн чиглэлийн ном зохиол, сэтгүүлүүд байдаг. Их сургуулийн номын сан нь нийт 354,000 сургалтын материалыг агуулдаг.

  • 6-р давхар – Абердин бизнесийн сургууль
  • 7-р давхар – Эрүүл мэнд, нийгмийн халамж
  • 8-р давхар – Дизайн – технологи, урлаг, хөдөө аж ахуй
  • 9-р давхар – Дизайн – технологи, инженерчлэл – тооцоолон бодохуй
Их сургуулийн үзүүлэлт:
Яагаад Robert Gordon гэж?

300+ мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүд

120 сая фунтийн хөрөнгө оруулалттай кампус

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлаараа Шотланд улсдаа #1

Сургалтын чанар, үр дүнгийн TEF Gold үзүүлэлттэй

1729 оноос эхлэх 250 жилийн түүхтэй

Bachelor subjects

Master subjects

School location