Royal Holloway, University of London

Танилцуулга

Рояал Холловэй сургууль нь шинжлэх ухаан, урлаг, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн судалгаа, багшлах ур чадвараараа олон улсад нэр хүндтэй улсын судалгааны сургууль бөгөөд Лондонгийн Их сургуулийн холбооны бүрэлдэхүүн сургууль юм. Түүнчлэн Founder’s Building хэмээх барилга нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй их сургуулийн барилгын нэг гэдгээрээ алдартай. Тус сургуулийг анх 1886 онд Викториа хатан хаан зөвхөн эмэгтэйчүүдийн коллеж хэмээн нээж байсан. Түүнчлэн 1900 онд Лондонгийн их сургуулийн бүрэлдэхүүн болсон ба 1945 онд хамгийн анхны эрэгтэй оюутнуудаа элсүүлж байв. 1985 онд Рояал Холловэй нь Бэдфорд Коллежтэй нэгдэн “Royal Holloway and Bedford New College” хэмээн нэрлэгдэх болсон. Өдгөө тус сургууль нь нийт 6 салбар сургууль 21 тэнхимээс бүрдэх ба 100 гаруй улс орны 11,000 гаруй оюутан залуус бакалавр болон түүнээс дээш зэргээр суралцдаг.

Товч мэдээлэл:
11,000+ оюутан
1500+ багш, ажилтан
150+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 24%
Багш, оюутны харьцаа 1:26
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 50.3:49.7
Кампус

Egham кампусыг 1879 онд Викториагийн бизнес эрхлэгч, сайн үйлс түгээгч Томас Холловэй үүсгэн байгуулжээ. Тус сургуулийн кампус нь Лондонгийн Heathrow нисэх буудлаас 31 километрийн зайд орших Egham хотхоны баруун хэсэгт байрладаг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй их сургуулийн кампусуудын нэг юм. Нийт 135 акр буюу (546326м2) талбайтай, олон тооны сургалтын орчин, кафе, өндөр зэрэглэлийн чанартай байр болон спортын төвтэй. Ихэнхи сургалтын болон нийгмийн үйл ажиллагаа, өдөрлөгүүд нь кампус дээрээ өрнөдөг. Шинээр элсэн орж байгаа оюутнууд эхний жилдээ ихэвчлэн бүгд кампусдаа амьдардаг бөгөөд маш найрсаг хамт олонтой учраас шинэ оюутнууд орчинтойгоо хурдан танилцаж, дасдаг.

Номын сан

Сургуулийн өргөн хүрээний номын сан нь 450,000 гаруй ном 36,000 гаруй сэтгүүлийг хэвлэмэл, дижитал тус тус байдлаар агуулдаг. Мөн энэхүү үндсэн цуглуулгаас гадна ховор үнэ цэнэтэй архивын ажил, дотоодын хэвлэл, үндсэн өгөгдлийн сантай. Сургуулийн оюутнууд болон ажилтнууд нь дижитал материалуудыг хаанаас ч хэзээ ч аль ч төхөөрөмжөөр үзэх боломжтой. Долоо хонгийн долоо хоногт 24 цагаар ажилладаг бөгөөд чимээгүй анги, танхим багаар ажиллах орчин зэргийг бүрдүүлж өгсөн 1250 хичээлийн суудалтай.

Их сургуулийн тухай:

Bachelor subjects

Бакалаврын түвшний хөтөлбөр

Master subjects

Бакалаврын дараах түвшин

School location