Royal Road University нь Канадын Бритиш Клоумб мужийн Колвүүд хотод байрладаг улсын их сургууль юм. Тус сургууль нь 1940 онд Royal Roads Military College нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд хожим 1995 онд Royal Roads University болон өргөжсөн. 75 жилийн түүхтэй Royal Roads University нь Канадын байгалийн үзэсгэлэн цогцолсон, үндэсний түүхэн дурсгалт газруудын нэг дээр байрладгаараа алдартай. Royal Roads University нь бакалаврын болон бакалаврын дараах түвшин, докторын түвшний хавсрага болон мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд үндсэн 3 хэлбэрээр хичээлээ явуулдаг үүнд:
- Тэнхимийн сургалт
- 100 хувь онлайн сургалт
- Онлайн тэнхим хосолсон сургалт нар орно.
Royal Roads University-д Экологи, хүнс тэжээлийн төв, Сургалт боловсролын технологийн төв, Канадын байгаль орчин боловсролын төв байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Тус их сургууль нь нийт 20,000 гаруй оюутныг бизнес, хүрээлэн буй орчин, харилцаа холбоо, аялал жуулчлал, зочилохуйн ухаан зэрэг салбаруудад сургаж төгсөгсөн байна.