Рояал Мал Эмнлэгийн Коллеж нь Лондон хотод байрлах мал эмнлэгийн сургууль бөгөөд Лондонгийн Их сургуулын бүрэлдэхүүн сургууль юм. Тус сургууль нь 1791 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1949 онд Лондонгийн их сургуулийн бүрэлдэхүүн болсон байна. Рояал Мал Эмнлэгийн Коллеж нь Англи улсын хамгийн эртний, хамгийн том мал эмнлэгийн сургууль бөгөөд тус улсад оюутнуууд малын эмч болох боломжтой ердөө 8 сургуулийн нэг юм.
Рояал Мал Эмнлэгийн Коллеж биоанагаахын чиглэлээр улсынхаа шилдэг 10 их сургуулийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Дэлхийн шилдэг мал эмнэлэг, биоанагаах ухааны судалгааны институт болохынхоо хувьд тус сургууль нь ижил хүсэл зорилготой, авьяаслаг хүмүүсийг нэгтгэн, салбартаа үргэлж ихийг хийж бүтээж байдаг.