Saint Louis University

Танилцуулга

Сэйнт Луис Их Сургууль (SLU) нь Миссори мужын Сэйнт Луис хотноо байрладаг Иезуитийн хувийн, судалгааны их сургууль юм. 1818 онд Louis Guillaume Valentin Dubourg-ийн үүсгэн байгуулсан тус сургууль нь Миссисипи голын баруун эргийн хамгийн эртний сургууль бөгөөд АНУ-ын хоёр дахь хамгийн эртний Иезуитийн их сургууль юм. Түүнчлэн тус сургууль нь Иезуит Коллеж, Их Сургуулийн Холбооны 28 гишүүний нэг аж. Сэйнт Луис Их Сургууль (SLU) нь 100 гаруй бакалаврын болон бакалаврын дараах түвшний хөтөлбөр, 40 гаруй солилцооны хөтөлбөрийг санал болгодог байна.

Кампус

Их сургуулийн Сэйнт-Луис хотын төв дахь SLU кампус нь 282 акр (114.1 га) талбайтай ба 129 барилгаас бүрддэг. 2018-2019 оны хичээлийн жилд их сургууль нь 2,300 ширхэг Amazon-ийн “ухаалаг туслах” Alexa-г оюутны дотуур байранд суурилуулсан. SLU нь бүх оюутны дотуур байр, дотуур байрны өрөөнд Amazon Alexa-г суурилуулсан АНУ-ын хамгийн анхны сургууль юм.

Номын сан

Сент Луис их сургууль нь дөрвөн номын сантай. Пиус XII номын сан нь их сургуулийн гол номын сан юм. Тус номын сан нь 1 сая гаруй ном, 60000 сэтгүүл, 140 цахим мэдээллийн сантай.

SLU-Madrid кампус

SLU нь АНУ-ын их сургуулийн зэрэг авч мөн Европын сэтгэл хөдөлгөм амьдралыг мэдэрч болох Испани улсын Мадрид хотноо 2 дахь кампустай. Англи болон Испани хэл дээр сургалт нь явагддаг тул та өөрийн зэргийг дүүргэхийн зэрэгцээ хэлний мэдлэгээ мөн хөгжүүлэх боломжтой юм.

SLU-Madrid-ийн тухай: 

1967 онд байгуулагдсан SLU-Madrid нь АНУ-д бүрэн магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Мадрид хотн Боловсролын Яам-аас хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны АНУ-ын их сургууль юм. Кампус нь нам гүм, аюлгүй дүүрэгт хотын төвөөс хэдхэн минутын зайд байрлах бөгөөд үзэсгэлэнт уулсыг харуулсан үзэмжтэй.  SLU-Madrid нь кампус дээр бүрэн дүүргэх боломжтой 14 бакалаврын түвшний хөтөлбөрийг санал болгодог бөгөөд 100 гаруй хөтөлбөрийн суурь хичээлийг заадаг байна.

Bachelor subjects

Undergraduate programs      

Master subjects

Graduate Degree Programs

School location