Сэжон их сургууль (세종 대학교, 世宗 大 學校) нь Өмнөд Солонгосын Сөүл хотод байрладаг хувийн их сургууль юм. Сэжон их сургуулийн түүх нь 1940 онд Кён Сун Хүмүүнлэгийн хүрээлэн байгуулагдсан үеэс эхлэлтэй. 1978 онд тус академийг Чежун гүрний дөрөв дэх хаан, Хангүл солонгос цагаан толгойг хариуцаж байсан их удирдагч Сэжоны гэгээн дурсгалд зориулж Сежон их сургууль гэж нэрлэжээ.
Sejong University

Танилцуулга
Сэжон их сургууль нь зочлох ухаан, аялал жуулчлалын менежмент, бүжиг, хөдөлгөөнт дүрс, хэмнэлт гимнастик зэрэг салбаруудын сургалтаараа алдартай. Тус сургуулийн Урлагийн ба биеийн тамирын коллеж, зочлох ухаан ба аялал жуулчлалын менежментийн коллеж нь тус улсад жагсаалтаараа тэргүүлэх байр эзэлдэг байна.
Сэжон их сургууль нь 11 коллежоос бүрдэх бөгөөд 12000 бакалаврын түвшний оюутан, 2400 бакалаврын дараах түвшний оюутан, 1700 олон улсын оюутантай. Инженерийн коллежийн оюутнууд 1996 онд 40 байснаас 2017 онд 1,207 болж өссөн нь Сэжон их сургуулийг коллежуудаа дахин шинэчилж инженерийн коллежид төвлөрөхөд хүргэсэн байна. “Хамгийн шилдэг факултет хамгийн шилдэг оюутнуудыг бэлтгэдэг” гэх итгэл үнэмшилийн дагуу Сэжон их сургууль нь 2020 он гэхэд Азийн шилдэг 50 их сургуулийн нэг болохоор зорьж энэ зорилгодоо хүрэх бэлтгэл ажилаа амжилттай гүйцэтгэж байгаа аж.
Сургуулийн салбарууд:
Сэжон их сургууль нь Либерал урлагийн коллеж, Нийгмийн шинжлэх ухааны коллеж, Бизнесийн удирдлагын коллеж, Хүрээлэн буй орчин, аялал жуулчлалын менежментийн коллеж, Байгалийн шинжлэх ухааны коллеж, Амьдралын шинжлэх ухааны коллеж, Электроник ба мэдээллийн инженерийн коллеж, Инженерийн коллеж, Урлаг ба биеийн тамирын коллеж, Ерөнхий боловсролын факультет, долоон дээд сургуультай.
- Сэжон дээд сургууль
- Бизнесийн дээд сургууль
- Төрийн бодлогын дээд сургууль
- Боловсролын дээд сургууль
- Аялал жуулчлалын дээд сургууль
- Салбар хоорондын урлагийн дээд сургууль
- Аж үйлдвэрийн дээд сургууль
Оюутны хотхон
Сэжон их сургуулийн ногоон байгууламжаар хүрээлэгдсэн 118,262 м2 талбай бүхий оюутны хотхон нь Өмнөд Солонгосын нийслэл Хан голын хойд хэсэгт Сөүлийн зүүн хойд хэсэгт байрлах Гуанжин-Гу, Гунжа-дүн 98-т оршидог. Сөүлийн Хүүхдийн Гранд Паркын чанх урд байрлах оюутны хотхон нь Сэжон хувийн бага сургуулийн барилга, Оюутны төв зэрэг 23 барилгаас бүрдэнэ. Тус оюутны хотхон нь Солонгосын уламжлалт хэв маягаар баригдсан, үзэсгэлэнтэй оюутны хотхон юм. Тус оюутны хотхон-руу метро, автобус зэрэг нийтийн тээврээр зорчих боломжтой.

Сэжон их сургуулийн музей
Оюутны хотхоны зүүн хэсэгт байрлах Сэжон их сургуулийн музейд тус их сургуулийн үүсгэн байгуулагчдын цуглуулсан олдвор, эртний эдлэлийн цуглуулга агуулагддаг. Эдгээр цуглуулгыг эрдэм шинжилгээний ажилд зориулан их сургуульд хандивласан байна. Музейн түүх 1959 оноос эхлэлтэй. Музейн цуглуулгад хааны эдлэл, хувцас, хувийн гоёл чимэглэл, унжлага, солонгос уламжлалт бэхийн зураг, уран бичлэг, ваар зэрэг зүйлс багтдаг.


Сэжон их сургуулийн номын сан
1947 онд байгуулагдсан тус номын сан нь 2000 онд 12 давхар байр болж шинэчлэгдсэн бөгөөд 840,000 ном, 1500 сэтгүүл захиалга, 20,000 цахим сэтгүүл, 23,000 цахим номтой. Тус номын сан нь 3200 хүний суудал бүхий ганцаарчилсан уншлагын танхим болон багаар ажиллах хэсэгтэй ба ДХБ-ын Солонгос дахь анхны номын сан юм.
Master subjects
Master’s Degree
Liberal Arts |
Korean Language and Literature, English Language and Literature, Japanese Language and Literature, Education, History, Asian Studies |
---|---|
Social Science |
Economics and Trade, Journalism and Mass Communication, Public Administration |
Business Administration |
Business Administration and Accounting |
Tourism |
Hospitality and Tourism Management, Culinary and Food Service Management |
Natural Science |
Mathematics, Physics, Molecular Biology, Applied Statistics, Chemistry, Astronomy and Space Science, Earth and Environmental Sciences |
Engineering |
Food Science and Technology, Computer Science and Engineering, Information and Communication Engineering, Electronics Engineering, Architectural Engineering, Architecture&Urban Design, Civil and Environmental Engineering, Mechanical Engineering, Aerospace Engineering, Bioscience and Biotechnology, Digital Contents, Nano Science and Technology, Geoinformation Engineering, Ocean Systems Engineering |
Music, Fine Arts and |
Painting, Design, Music, Physical Education, Dance, Fashion Design, Animation, Film Arts |
Physical Education |
Doctoral Degree
Liberal Arts |
Korean Language and Literature, English Language and Literature, Japanese Language and Literature, Education, History |
---|---|
Social Science |
Economics and Trade, Journalism and Mass Communication, Public Administration |
Business Administration |
Business Administration, Accounting |
Tourism |
Hospitality and Tourism Management, Culinary and Food Service Management |
Natural Science |
Mathematics, Physics, Applied Statistics, Chemistry, Molecular Biology, Astronomy and Space Science, Earth and Environmental Sciences |
Engineering |
Food Science and Technology, Computer Science and Engineering, Information and Communication Engineering, Electronics Engineering, Architectural Engineering, Architecture and Urban Design, Civil and Environmental Engineering, Mechanical Engineering, Aerospace Engineering, Bioscience and Biotechnology, Digital Contents, Nano Science & Technology, Geoinformation Engineering, Ocean Systems Engineering |
Music, Fine Arts and |
Design, Music, Fashion Design, Physical Education, Dance, Performance, Film & Animation ( Performance Arts, Film Arts, Animation Arts) |
Physical Education |