Seneca College

Танилцуулга

Seneca улсын коллеж нь Канадын Онтариогийн Торонто Дээд хэсэгт байдаг бөгөөд 1967 онд үүсгэн байгуулагджээ. Байгуулагдсан цагаасаа хойш 200,000 гаруй оюутнуудыг төгсгөсөн юм. Сенека коллеж нь Канадын сэтгэл судлалын нийгэмлэгийн магадлан итгэмжлэл авсан анхны коллеж аж.  Дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахын тулд чанартай боловсрол шаардлагатай байгаа орчин үед Сенека коллеж нь таньд хүссэн мэдлэгийг тань олгохын тулд хичээн ажилладаг бөгөөд тус коллеж нь зөвхөн мэдлэг боловсрол олгоод зогсохгүй амьдралын туршид хэрэг болох туршлага өгөх зорилттой ажилладаг байна.

Сургуулийн талаар:
  • Канадын засгийн газрын хамгийн их санхүүжилттэй коллеж.
  • 20,855 бүтэн цагийн болон 90,000 хагас цагийн оюутантай.
  • 140 гаруй орны 5,500 гаруй гадаад оюутнууд суралцдаг.
  • Ажил олгогчдын 93% тус коллежийн төгсөгчийг ажилд авсандаа сэтгэл хангалуун байдаг гэх судалгаа гарсан.
  • Тус коллеж нь тус бүр нь 1000$-ын 10 шинэ тэтгэлгийг шилдэг олон улсын оюутнууддаа санал болгодог.
Кампус

Кампус

Seneca нь 4 гол кампус, 10 салбар кампустай, кампус тус бүр өөр өөр мэргэжлийн чиглэлээр дагнасан байдаг.

Newnham кампус

Уг кампус нь Канадын хамгийн том, коллежийн кампусуудын нэг бөгөөд энд бизнес, инженерчлэл, нисэх, бага насны хүүхдийн боловсрол, загвар, мэдээлэл-харилцаа холбооны технологи, либерал урлагийн чиглэлийн, бүтэн цагийн 11000 гаруй оюутан суралцдаг. Newnham кампус нь Finch Avenue East-д байрладаг.

Seneca York кампус

Йоркын их сургуулийн Keele кампуст байрлах уг кампусын загварыг уран барилгач Raymond  Moriyama гаргажээ. Энд хэвлэл мэдээлэл, биологийн шинжлэх ухаан-хавсарга хими, либэрал урлаг судлал, мэдээлэл-харилцаа холбооны технологийн сургуулиуд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

King кампус

Коллежийн King кампуст урлаг, эрүүл мэндийн шинжлэх ухааны бүтэн болон хагас цагийн хөтөлбөрүүд явагддагийн зэрэгцээ бага насны хүүхдийн боловсрол, зан байдлын шинжлэх ухаан, сувилахуй, нийгмийн үйлчилгээ, газар зохион байгуулалт, мал эмнэлэгийн салбарын оюутнууд хичээллэдэг. 2011 онд Оннтариогийн засгийн газраас тус кампусын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 43 сая долларын төслийг санаачилсан бөгөөд уг төслийн хүрээнд 25 анги танхим, номын сан, комьютерийн үйлчилгээ, эрүүл мэндийн сургалтын лабораторыг байгуулах юм.

Markham кампус

Коллежийн Markham кампус нь 2005 онд байуулагдсан, Онтариогийн Мархам хотод баригдсан хамгийн анхны дээд боловсролын байгуулага юм. Энд бизнес, маркетинг, аялал жуулчлалын салбарын бүтэн болон хагас цагийн хөтөлбөрийн хичээлүүд явагддаг. Мөн уг кампуст 2011 оноос хойш Confucius Institute байрлан үйл ажиллагаагаа явуулах болсон.

Jane кампус

Уг кампуст Seneca-н дэвшилтэт технологийн төв байрладаг.

Peterborough кампус

Peterborough-н онгоцны буудалд Seneca-н нисэхийн кампус байдаг бөгөөд уг кампуст нисэхийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад зориулсан сургалтын тоног төхөөрөмжүүд байдаг. 2014 оны 1-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн уг кампуст нисэхийн чиглэлийн 2, 3, 4-р дамжааны оюутнууд суралцдаг.

Номын сан

Номын сан

Коллежийн номын сан нь оюутан, багш ажилчдын хэрэгцээт цахим болон хэвлэмэл ном зохиолoor хангаж ажилладаг бөгөөд ном сэтгүүл, видео, DVD хэлбэртэй өргөн хүрээний баримт өгөгдлийн сан байдаг. Номын сангийн зүгээс оюутнуудын сургалт судалгааны ажилд тус болох үүднээс боломжит бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлдэг. Тус коллеж нь мөн кампусуудаар таран байрласан 4 номын сантай юм.

Хөтөлбөрүүд

Хамгийн алдартай хөтөлбөрүүдээс дурьдвал:

  1. Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол
  2. Нягтлан бодогч
  3. Санхүү ба нягтлан бодогч
  4. Цагдаагийн сургууль
  5. Либерал урлаг ба Нийгмийн ажилтан

Мөн үүнээс гадна бакалаврын түвшний 14, бакалаврын дараах түвшний 30 хөтөлбөрийг багтаасан 145 бүтэн цагийн, 135 хасаг цагийн курсуудад мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдтэй.

Төгсөгчид
  • Залуучуудын сайн мэдэх 2019 оны Оскарын шагналт бүтээл Spider-Man: Into the Spider-VerseSeneca коллежийн төгсөгч Zacary Campbell анимейшны ахлах зохиолчоор ажилласан. Тэрээр Харилцаа, Урлаг ба Дизайны сургуулийг төгссөн бөгөөд ирээдүйтэй телевизийн салбарын залуу хүчин билээ.
  • Vivienne Poy- Канадын сенатич
  • Yasmin Warsame- Канадын модел
  • Beverly Thomson- Канадын сэтгүүлч, Канадын өглөөний шоуны хамтран хөтлөгч
  • Mark Penney- Канадын кино найруулагч
  • Camilla Di Gisueppe- Канадын үндэсний телевизийн нэвтрүүлэгч
  • Roger Petersen- Канадын үндэсний телевизийн оройн мэдээний алдарт хөтлөгч
  • Angela James- Канадын үндэсний хоккейн шигшээ багийн гишүүн
  • Alvin Curling- Канадын улс төрч, Доминик улсад суух Канад улсын элчин сайд асан зэрэг телевиз, улс төрийн салбарын алдартанууд төгссөн билээ.

Bachelor subjects

A

B

C

D

E

F

G

H

I

J

L

M

N

O

P

R

S

T

U

V

W

School location