Shoreline Community College

Shoreline Community College нь АНУ-н Вашингтонын Шорэлаянд байдаг орон нутгийн коллеж юм. Бүтэн цагийн болон хагас цагийн 12000 орчим оюутантай уг коллеж нь 1964 онд үйл ажиллагаагаа эхлүүлэн анхныхаа элсэлтээ авч байжээ. Shoreline Community College нь олон салбарын чиглэлээр мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог. Мөн коллеж нь сагсан бөмбөг, бейсбол, хүндийн өргөлт, софтбол гээд спортын хөтбөрүүдийг санал болгодог бөгөөд тамирчдыг тэтгэлгээр сургадаг.

Коллежийн мэргэшсэн багш, ажилчид оюутнуудад шилжин суралцах хөтөлбөрийг багтаагаад 100 гаруй техникийн болон мэргэжлийн хөтөлбөрүүдээс сонгон сургалцах талаар зөвлөгөө мэдээлэл өгч тусалдаг бөгөөд курсууд нь богино хугацааны, урт хугацааны гэсэн 2 янз байдаг. Урт хугацааны курс нь 2 жил үргэлжилдэг. Олон улсын 45 орны оюутан  залуус Shoreline Community College-г сонгон суралцдаг ба коллежийн зүгээс жилд 140 оюутныг тэтгэлгээр сургаж 14.4 сая долларын санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

Коллежийн санал болгодог хөтөлбөрүүд

  • 4 жилийн сургалттай коллеж, их дээд сургуулиудад шилжин суралцах хөтөлбөр

Оюутнууд уг хөтөлбөрөөр дамжуулан коллежийн хамтран ажилладаг их сургууль, коллежуудад урлаг, шинжлэх ухааны чиглэлээр суралцах бүрэн боломжтой.

  • Мэргэшүүлэх сургалт

Мэргэжлийн болон техникийн сургалт нь тусгай мэдлэг, чадвартай хүмүүсийг тодорхой салбарт ажиллахад  нь бэлтгэж,  мэдлэг чадвараа ахиулахад нь тусалдаг.

  • Ахлах сургуулийн гэрчилгээ олгох хөтөлбөр
  • Ахлах сургуулийн сурагчдад зориулсан давтлага

Уг  хөтөлбөрт Улсын сургуулийн ахлах ангийн сурагчид  хичээлийнхээ хажуугаар үнэ төлбөргүй хамрагдах боломжтой байдаг бөгөөд хичээлүүд коллежын гол кампуст 9-6-р сарын хооронд явагддаг.

  • Коллежид бэлтгэх хөтөлбөр

Коллеж нь оюутны академик чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг санал болгодог

  • Англи хэлний сургалт

Коллеж нь ESL-н хөтөлбөрөөр дамжуулан англи хэлний түвшний сургалтын явуулдаг.

Номын сан

Коллежийн номын сангийн барилга нь коллеж үүсэн байгуулагдах үед баригдсан 3 барилгын нэг бөгөөд уг барилгыг 2016 оны сүүл, 2017 оны эхээр сэргээн засварлаж барьсан. Ray W.Howard номын сан нь Shoreline Community College-н багш ажилчид, оюутнуудад үйлчлэхээс гадна ойролцоох коллежийн оюутнууд оюутны үнэмлэхээ ашиглан номын сангийн ном, зохиолоос сургалтандаа ашиглаж болдог.

Ray Howard номын санд шинжлэх ухааны ном зохиол, тайлбар сэлт, гадаад хэлний материалууд, ESL-н эмхтгэл, сэтгүүл, алдартай ном зохиол, романууд байдаг.

School location