SIMMONS UNIVERSITY

СУРГУУЛИЙН ТУХАЙ

АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын төвд байрлах Симмонс Их сургууль нь 1899 онд байгуулагдсан. Симмонс Их сургууль нь Либерал Арт (Байгалын ШУ, Нийгмийн ШУ, Урлаг, Хүмүүнлэгийн салбар ШУ багтана), Сувилахуйн ухаан, Нийтийн эрүүл мэнд, Бизнесийн менежмент, Харилцаа холбооны менежмент, Мэдээллийн шинжлэх ухаан зэрэг хөтөлбөрүүдэд бакалаврын дараах сургалт явуулдаг хувийн хэвшлийн их сургууль юм. Тус сургуульд 2020 оны байдлаар бакалаврын түвшний нийт 1,777 оюутан, бакалаврын дараах түвшний 4,858 оюутанууд суралцаж байна. Симмонс Их сургууль нь Киниологи буюу сэтгэл зүйн эмчилгээний кинезиологи, Дасгал хөдөлгөөн-спорт, Коммуникшн чиглэлийн хөтөлбөрүүдээрээ алдартай.

Дэлхийн хот дунд байрлах Их сургууль
Сургалтын кампус ба оюутны байр

Симмонс их сургуулийн сургалтын кампус нь Бостоны алдарт Фенуэй парк байрлах Фэнуэй хороололд Лонгвудын Анагаах ухааны гудамжтай зэрэгцэн байрладаг. Тиймээс Симмонс-ын оюутнууд анагаах ухааны хүрээлэн, эмнэлэгүүдэд дадлага хийх мөн эмнэлзүйн судалгаа шинжилгээнд оролцох боломжтой байдаг. Их сургуулийн сургалтын кампус нь нийт 5 барилгаас бүрддэг.

————————————————————————————————-

Сургуулийн оюутны дотуур байрны кампус нь сургалтын кампусаас 1 гудмын зайд байрлах ба оюутны 13 дотуур байртай.  Энэхүү Кампусд оюутнуудад зориулсан нийтийн хоолны газар, эрүүл мэндийн төв, фитнесс төв, оюутны аюулгүй байдлыг ханган ажилладаг төв зэрэг байрладаг.

НОМЫН САН

Номын сан нь өндөр бүтээмжтэй суралцах, тав тухтай орчинг бүрдүүлсэн байдаг

Их сургуулийн номын сангийн хэвлэмэл болон цахим ном, сэтгүүл, бусад төрлийн материалууд нь оюутан, багш, эрдэм шинжилгээний ажилтанууд ашиглахад зориулан маш сайн боловсруулагдсан байдаг. Симмонс Их сургуулийн номын сан нь Их сургуулийн түүхийг гэрчилсэн судалгаа шинжилгээ, үйл ажиллагааны бүхий л бүртгэл мэдээлэл, хэвлэл, гар бичмэл, гэрэл зураг, ховор номын архивуудтай

САЛБАР СУРГУУЛИУД

Байгаль, зан төлөв, эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль

  • Сувилахуйн ухааны тэнхим
  • Зан төлөвийн судалгааны тэнхим
  • Биологийн тэнхим
  • Хими, физикийн тэнхим
  • Хоол тэжээл судлалын тэнхим
  • Физик эмчилгээний тэнхим
  • Сэтгэл судлалын тэнхим

Зохион байгуулалт, комьпютер тооцоолол, мэдээллийн шинжлэх ухааны сургууль

  • Бизнес, менежментийн тэнхим
  • Мэдээллийн шинжлэх ухааны тэнхим
  • Математик, тооцоолол, статистикийн тэнхим

Нийгмийн ухаан, олон нийтийн удирдлагын сургууль

  • Нийгмийн ухааны тэнхим
  • Эдийн засгийн тэнхим
  • Боловсролын тэнхим
  • Олон нийтийн удирдлага, олон улсын харилцаа
  • Нийгмийн эрүүл мэндийн сургууль
  • Социологийн тэнхим

Гвен Ифиллийн хэвлэл мэдээлэл, урлаг, хүмүүнлэгийн ухааны сургууль:

  • Африк судлалын тэнхим
  • Урлаг, хөгжмийн тэнхим
  • Хүүхдийн уран зохиолын тэнхим
  • Олон нийтийн харилцаа
  • Англи хэлний тэнхим
  • Түүхийн тэнхим
  • Орчин үеийн хэл, утга зохиолын тэнхим
  • Философийн тэнхим
  • Эмэгтэйчүүд ба жендэр судлалын тэнхим
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ, ҮЗҮҮЛЭЛТ

СИММОНС ИХ СУРГУУЛЬ НЬ:

  • 60 гаруй хичээлийн хөтөлбөртэй
  • Их сургууль 80 гаруй оюутны клуб, бусад чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай
  • Нэг ангийн оюутны тоо 15
  • Багш оюутны харьцаа 1:8
  • Дэлхийн ХОТ нэрлэгдсэн Бостон хотод байрладаг
  • Бостоны Технологийн шинэчлэл, нээлт, амжилттай Старт-апууд, хөрөнгө оруулалтын компаниуд, хуулийн фирмүүд байршдаг Алдарт Cambridge’s Kendall Square нь Симмонсын оюутнуудын хувьд том боломж юм.

СИММОНС ИХ СУРГУУЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:

Bachelor subjects

Master subjects

School location