Southern Alberta Institute of Technology нь Канад улсын Алберта мужид байдаг Политехник-ийн хүрээлэн юм. Тус хүрээлэн нь технологи, худалдаа, бизнесийн чиглэлийн 100 гаруй мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог байна. Түүнчлэн Southern Alberta Institute of Technology нь Канад улсын политехник коллежуудын холбооны гишүүн бөгөөд Албертагийн шилдэг 50 ажил олгогч байгууллагын нэг юм.
Тус Коллеж нь 1916 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба Calgary-н 3-дах түвшний боловсролын тус институт нь Канадын хамгийн анхны төрөөс санхүүжиллтэй техникийн коллежи юм.
Southern Alberta Institute of Technology-н боловсрол нь оюутнуудад практик туршлага, онолын мэдлэгийг олгодог бөгөөд оюутнуудын хувьд сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдсэн анги танхимд суралцан кампус дотор явагдаж буй хичээлийн хөтөлбөр, ажлын туршлагад суурилсан сэдэвчилсэн судалгаанд оролцон салбарын өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэхүйц мэдлэг чадварыг олж авах боломжтой.
Институтын засгийн газар, үйлдвэрийн байгууллагууд, 3-дах шатны боловсролын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагаа нь оюутнуудад орон нутаг, дэлхийн зах зээлд амжилттай ажиллахад шаардагдах чадварт суралцах харилцаа холбоог бий болгоход тусалдаг.
Southern Alberta Institute of Technology нь 2 бакалаврын түвшний, 73 гэрчилгээ олгох хөтөлбөрийг санал болгодог ба бусад боловсролын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд олон төрлийн сургалтуудыг явуулдаг байна.