Суффолкийн их сургууль нь Массачусетс мужийн Бостон дахь хувийн судалгааны их сургууль юм. Тус сургууль нийслэл Бостон хотын найм дахь том их сургууль юм. Суффолкийн их сургууль нь 1906 онд хуулийн сургууль болж байгуулагдсан бөгөөд Массачусетс мужийн Суффолк-д байрласан тул энэхүү нэрээрээ нэрлэгдсэн байна. Суффолкийн их сургууль нь бакалавр, магистр, хуулийн чиглэлээр бодит туршлага хуримтлуулах цөмтэй сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Тус их сургуулийн алдартай төгсөгчидөөс хотын дарга, олон арван АНУ-ын холбооны ба мужийн шүүгч, АНУ-ын Конгрессын гишүүд төрөн гарсан байна.
Suffolk University

Танилцуулга
Их сургуулийн бүрэлдэхүүн:
Товч мэдээлэл:
Кампус
1906 онд байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл Суффолкийн их сургууль нь Бостон хотын салшгүй хэсэг болж, хотын өнгө үзэмж, ард түмэн, хүрээлэн буй орчинтой холбогдсон. Бостон хотын төв-д их сургуульд явахын давуу тал нь та санхүүгийн дүүргийн дэлхийн фирмүүдээс эхлээд Бикон Хилл дэх Төрийн ордны танхимд дадлага хийх, ажил мэргэжлийн холбоотой болох ба кампусаас ердөө алхаад хүрэх зайд маш олон зүйлсийг үзэж, мэдрэх боломжтой.
Номын сан
Суффолкийн номын сан, архив нь Их сургуулийн эрдэм шинжилгээний гол төв юм. Таны жил эсвэл сурч буй чиглэлээс үл хамааран номын сангийн өргөн цар хүрээтэй нөөц материал, гүнзгий туршлагатай ажилтнууд таны ажлыг алхам тутамд дэмжихэд бэлэн байна.
Номын цуглуулга, сэтгүүл, мэдээллийн сан, дижитал мэдээллийн үйлчилгээ зэрэг Суффолкийн номын санууд нь танд эрдэм шинжилгээний зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай хариултаа олох боломжийг олгодог.
Madrid кампус
Испанид байрладаг Саффолкийн Мадрид кампус нь оюутнуудад дэлхийн түвшний хотод суралцах боломжийг санал болгодог. Олон улсын оюутнууд эхний нэг, хоёр жилээ тус кампус дээр өнгөрүүлэх боломжтой бөгөөд олон улсын харилцаагаар суралцаж буй оюутнууд суралцах бүх хугацаандаа тус кампус дээр байрлах боломжтой. Мадрид кампус дээр нийт 25 гаруй орны оюутнууд сурж, боловсордог байна.
Яагаад Мадрид гэж?
Испанийн нийслэлийн их сургуулийн дүүрэгт байрлах манай байгууламж нь таныг Мадрид хоттой болон хамгийн сүүлийн үеийн технологитой холбож, сургуультайгаа болон гэрийхэнтэйгээ ойр байх боломжийг бүрдүүлдэг.
Испани улсын нийслэл, дэлхийн түүх соёлын төв болсон Мадрид хот нь эрч хүчээр дүүрэн хот юм. Тус хотын бага амьжиргааны зардал нь Европын хотууд дундаас суралцахад хамгийн таатай хот болгож өгдөг. Түүх, соёлын олон музей-ээс гайхалтай хоолны газрууд хүртэл Мадрид хотод үзэх зүйл олон бий.
