Swansea University

Танилцуулга

Swansea university нь Их Британи улсын Свансид байрладаг улсын, судалгааны их сургууль юм. Тус сургууль нь анх 1920 онд Их сургуулийн коллеж Свансий нэртэйгээр Уалэс их сургуулийн 4 дахь коллеж болон нээгдэж байсан ба 1996 онд бүтцийн өөрчлөлт хийж Уалэс Свансий их сургууль нэртэй болсон байна. Swansea university нь өөрийн Swansea university нэрээ 2007 оны 9 сарын 1-ны өдөр албан ёсоор тогтоосон юм. Их сургууль нь 8 бүрэлдэхүүн сургууль, 2 кампустай. Свансий их сургууль нь оюутныхаа тоогоор Уалэстаа 3-т ордог ба бакалаврын түвшний 330, бакалаврын дараах түвшний 120 мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог. 2014 онд тус сургуулийг WhatUni.com-оос оны сургуулиар тодруулсан. Мөн тус сургуулийг 2016 онд The Times болон The Sunday Times-с шилдэг их сургуулиар шалгаруулсан байна.

Товч мэдээлэл:
20,620 оюутан
3,290 багш, ажилчид
130+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 10%
Багш, оюутны харьцаа 1:17
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 55:45
Кампус

Swansea university нь 2 кампустай. Singleton Park кампус нь Сванси хотын төвөөс 2 миллийн (3.2км) зайд байдаг ба энд урлаг шинжлэх ухаан, хүн-эрүүл мэндийн шинжлэх ухаан, хууль гэмт хэрэг судлал, анагаах ухаан шинжлэх ухааны коллежууд байрладаг.

Bay кампус: 2015 оны 9-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн уг кампуст инженерчлэлийн сургууль, менежментийн сургууль, 800 хүний багтаамжтай танхим, номын сан зэргийг агуулна. Түүнчлэн тус кампус дээр Эрчим хүчний аюулгүй байдлын судалгааны хүрээлэн, Их сургуулийн технологийн төв, Материалын судалгаа, туршилтын төв гэх мэт судалгааны төвүүд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Номын сан

Swansea University-ын номын сан нь өргөн хүрээг хамарсан 23000 цахим сэтгүүл, 850000 ном, тогтмол хэвлэл түүнчлэн цахим сантай.  Singelton кампуст байдаг төв номын санд 800000 гаруй ном, тогтмол хэвлэл, 23000 цахим сэтгүүл байдаг. Мөн уг номын санд Өмнөд Уалэсийн нүүрсний ордтой холбоотой мэдээллийн эмхтгэл, Уалэс зохиолчдын Англи хэл дээр бичсэн зарим ном зохиолууд, Richard Burton-ны архив байдаг.

Bay кампусын номын сан: 150 оюутны багтаамжтай уг номын санд инженерчилэл, удирдлагын чиглэлийн олон тооны ном зохиолууд байдаг.

Судалгааны төвүүд:
  • NanoHealth төв
  • Урлагийн болон хүмүүнлэгийн ухааны судалгааны хүрээлэн.
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэн
  • Хэрэглээний нийгмийн ухааны судалгааны хүрээлэн
  • Уалэсийн танин мэдэхүйн мэдрэл судлалын хүрээлэн
  • Эрчим хүчний аюулгүй байдлын судалгааны хүрээлэн (ESRI)

Bachelor subjects

  • A

Master subjects

School location