Swinburne University of Technology

Танилцуулга

Свинбурнийн Технологийн Их Сургууль (Swinburne) нь Австралийн Мельбурн хотод байрладаг улсын, судалгааны их сургууль юм. 1908 онд Жорж Свинбурн Мельбурн хотын зүүн захад нэмэлт боловсрол эзэмших боломжгүй хүмүүст үйлчлэх зорилгоор тус сургуулийг Зүүн захын техникийн коллеж нэртэй байгуулсан байна.

Свинбурнийн Технологийн Их Сургууль нь бакалавр, бакалаврын дараах түвшин, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 17 өргөн сэдвийн хүрээнд сургалт явуулдаг ба тус сургууль нь нисэх, урлаг, архитектур, дизайн, хууль эрх зүй, эрүүл мэнд зэрэг олон төрлийн чиглэлээр боловсрол олгодог тэргүүлэх сургууль юм. Тус сургууль нь Свинбурн дахь  аж үйлдвэр, бизнесийн байгууллагууд болон төрийн байгууллагуудтай нягт уялдаатай хамтарч ажилладаг байна.

2020 оны QS World University Ranking-д Swinburne нь уран зураг, дизайны чиглэлээр 43-р байр эзэлж Австрали болон дэлхийн шилдэг дизайн, урлагийн сургуулиудын нэг болжээ.

2019 оны сургалтын туршлагын талаарх оюутны  судалгаанд Свинбурн нь Австралийн бүх их дээд сургуулиудаас оюутны сэтгэл ханамжийн үнэлгээгээр арваннэгдүгээрт, Виктория мужын бүх их дээд сургуулийн оюутны сэтгэл ханамжийн үнэлгээгээр хоёрдугаарт шалгарсан байна.

Товч мэдээлэл:
42,000+ оюутан
2,900+ багш, ажилчид
45+ орны оюутнууд

Олон улсын оюутны хувь 28%
Багш, оюутны харьцаа 1:25
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 35:65
Кампус:

Hawthorn campus

Их сургуулийн гол кампус болох Hawthorn кампус нь Мельбурн хотын төвөөс 10 минутын зайд Мельбурн хотын хамгийн эрч хүчтэй хэсэгт байрладаг.

Кампус дээр та оюутны бүх төрлийн үйлчилгээтэй ойр байх болно. Үүнд:

  • Номын дэлгүүр
  • Кафе
  • Клуб, нийгэмлэгүүд
  • Карьер ба хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ
  • Хүүхэд харах үйлчилгээ
  • AccessAbility үйлчилгээ
  • Санхүүгийн зөвлөгөө
  • Шүдний болон оптометр зэрэг эмнэлгийн үйлчилгээ
  • Үнэ төлбөргүй, нууцыг чанд хадгалах хууль эрх зүйн зөвлөгөө
  • Хувийн зөвлөгөө
  • Орон сууцны талаарх зөвлөгөө
  • Сургалтын болон академик ур чадварыг дэмжих үйлчилгээ
  • Залбирал хийх, бясалгах өрөө зэрэг орно.

Croydon campus

Кройдон кампус нь үзэсгэлэнтэй Данденонгийн нурууны байгалийн цогцолборт газрын ойролцоо навчит хотын захад байрладаг бөгөөд кампусын эргэн тойронд спорт клубууд, хичээлгүй үедээ цагаа өнгөрөөх олон газрууд байрладаг.

Кройдон нь 10 сая долларын өртөг бүхий уян хатан худалдааны цогцолбор болон таны амьдрал, боловсролд бусад олон үйлчилгээг багтаасан байдаг. Эдгээр үйлчилгээнд дараах зүйлс орно.

  • Оюутны амралтын өрөө
  • Карьер ба хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ
  • Хүүхэд харах үйлчилгээ
  • AccessAbility үйлчилгээ
  • Санхүүгийн зөвлөгөө
  • Эмнэлгийн үйлчилгээ
  • Хувийн зөвлөгөө
  • Орон сууцны талаарх зөвлөгөө
  • Сургалтын болон академик ур чадварыг дэмжих үйлчилгээ

Wantirna campus

Мельбурн хотын зүүн захын төвд байрлах Вантирна хотхон нь Нокс Сити худалдааны төвийн замын эсрэг талд байрладаг.

Wantirna кампус нь 10 ортой сувилахуйн сургалтын хоёр танхимыг багтаасан Хүүхдийн болон Сувилахуйн дуураймал сургалтын байгууламжийг агуулдаг бөгөөд кампус дээр мөн хүлэмж, саравч гэх мэт цэцэрлэгжүүлэлтийн цогцолбор зэрэг төрөлжсөн байгууламжуудтай.

Кампус дээр мөн оюутанд туслах олон төрлийн үйлчилгээ, байгууламжууд байдаг бөгөөд үүнд:

  • Карьер ба хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ
  • Хүүхэд харах үйлчилгээ
  • AccessAbility үйлчилгээ
  • Санхүүгийн зөвлөгөө
  • Эмнэлгийн үйлчилгээ
  • Хувийн зөвлөгөө
  • Орон сууцны талаарх зөвлөгөө
  • Сургалтын болон академик ур чадварыг дэмжих үйлчилгээ
  • Залбирал хийх, бясалгах өрөө зэрэг орно.
Номын сан:

UTS номын сан нь их сургуулийн хамт олонд амин чухал үйлчилгээ үзүүлдэг. Номын сан нь сургалт, судалгаа шинжилгээний ажилд зориулсан олон байгууламжтай. Үүнд нам гүм уншлагын танхим, багаар ажиллах орон зай, сүлжээнд холбогдсон 300 гаруй компьютер зэрэг ордог байна. Түүнчлэн номын сан нь сургалт, судалгааны  120,000+ ном, сэтгүүл, цахим ном, цахим сэтгүүл, номзүйн мэдээллийн сан, дүрс бичлэгийн материал, бусад материалыг агуулдаг. Номын сангийн цахим мэдээллийн нөөцийг номын сангийн вэбсайтаар дамжуулан 24 цагийн турш үзэх боломжтой.

Их сургуулийн тухай:

School location