Taylors College

Танилцуулга

Тейлорс коллеж нь Австрали, Шинэ Зеланд дахь их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрүүдийг олгодог коллеж юм. Австрали улсын Мельбурн хотод 1920 онд байгуулагдсан Тейлорс коллеж нь дунд сургуулийн боловсрол (10 жил – 12 жил) олгодогоос гадна Австралийн болон Шинэ Зеландын зарим тэргүүлэх их сургуулиудтай хамтарч Их сургуулийн бэлтгэл ангийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тус коллеж нь Сидней, Перт, Окланд хотод оюутны хотхонуудтай. Түүнчлэн тус коллеж нь АНУ, Канад, Их Британи, Европ, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудын  200 орчим их сургуультай  хамтран ажиллаж хувийн дээд боловсрол, хэлний болон карьерын боловсрол олгодог бөгөөд  Study Group-т харьяалагддаг аж.

Оюутны хотхон

Тейлорс Коллеж Перт нь түүхэн барилга, ногоон байгууламж, орчин үеийн байгууламжийн гайхалтай хослолыг бүрдүүлсэн UWA Claremont оюутны хотхон дээр байрладаг. Кларемонт нь аюулгүй, амар амгалан газар бөгөөд нийтийн тээвэр хангалттай явдаг учир ирж очиход амар.

Тейлорс коллеж Сидней нь Сидней хотын зүүн хэсэгт Ватерлоо хотын төвд ойр байрлах орчин үеийн барилгад байрладаг.

Тейлорс коллежийн Окленд нь Окленд хотын төв хэсэгт байрлах Карангапе зам дээр байрладаг.

Номын сан

Коллежийн номын сангууд нь оюутны хотхон тус бүртээ байрлах ба онцлогууд нь:

  • Хамгийн сүүлийн үеийн сургалтын технологи бүхий орчин үеийн, сайн тоноглогдсон анги танхимуудтай
    • Интернетийн хурдан холболт
    • Wi-Fi
    • Ном, сэтгүүл, сонин, DVD зэргийг багтаасан 13,000 ширхэг номын номын цуглуулга
    • Оюутны нийтийн өрөө, кафе
    • Номын дэлгүүр

School location