The London School of Economics and Political Science

Танилцуулга

The London School of Economics and Political Science  нь Английн Лондонд байдаг улсын судалгааны их сургууль юм.  Английн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох тус сургууль нь 1895 онд байгуулагдан  1901 онд Лондонгийн их сургуультай нэгдсэн байдаг.  LSE нь Лондонгийн төв хэсгийн Вэстминистерт байрлана. Тус сургууль нь ойролцоогоор 10000 гаруй оюутантай, 3300 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Британийн хамгийн олон гадаад оюутан сургадаг LSE нь 25 сургалтын тэнхим, хүрээлэнтэй. LSE нь дэлхийн шилдэг их сургуулиудын нэг бөгөөд их сургуулидын  The Rankings жагсаалтын шилдэг хорьд бусад жагсаалтуудын шилдэг 50 их сургуулийн тоонд багтдаг.  LSE-с хууль, түүх, эдийн засаг, гүн ухаан, бизнес, уран зохиол, хэвлэл мэдээлэл улс төрийн салбарын олон алдартнууд төрөн гарсаны дунд 52 засгийн газрын удирдагч, Британы энгийн танхимын гишүүд байдаг. Мөн тус сургуулийн төгсөгчдөөс 18 Нобелийн шагналтан төрөн гарсан байна.

Түүнчлэн тус сургуулийн орших Houston  гудамжинд   Royal Courts of JusticeLincoln’s InnRoyal College of SurgeonsSir John Soane’s MuseumBritish Museum зэрэг Британийн чухалд тооцогдох газрууд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Кампус

LSE –н кампус нь Их британийн эртний гэх тодотголтой байгууламжуудын тоонд багтдаг бөгөөд 1920 онд Хаан 5-р Жорж  кампусын барилгыг бариулж байсан байна. Уг кампус нь 30 барилгатай. 2000 оны эхээр уг кампусын барилгыг сэргээн засварлаж эхэлсэн бөгөөд тус кампуст дэлхийн хамгийн том нийгэм, улс төрийн шижлэх ухааны номын сан болох Британийн улс төр, эдийн засгийн шинжлэх ухааны номын сан үйл ажиллагаагаа явуулдаг.

Saw Swee Hock Student Centre 2014 оны 1-р сард албан ёсоор нээгдсэн бөгөөд энэ нь LSE –н оюутны холбооны шинэ байр юм. тус барилга нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай байхаар баригсан ба 2014 онд RIBA Лондонгийн уран барилгын шагналыг хүртсэн байна.

Номын сан

LSE –н төв номын сан болох Британийн улс төр, эдийн засгийн шинжлэх ухааны номын сан нь Lionel Robbins-н барилгад байрладаг. 4 сая гаруй хэвлэмэл ном зохиол, 60000 онлайн сэтгүүл, 29000 цахим номтой. 1896 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус номын сан нь Их Британийн хамгийн том шинжлэх ухааны номын сан гэгдээд зогсохгүй дэлхийн хамгийн том улс төрийн шинжлэх ухааны номын санд зүй ёсоор тооцогддог.  Уг номын санд ховор ном зохиолын цуглуулга, эмхтгэлүүд байдгийн дунд олон улсын судалгааны тусгай цуглуулгууд багтах ба жилд дунджаар 12000 уншигч  эдгээр номнуудаас авч уншдаг байна.  LSE-н өөр нэг номын сан нь Shaw Library бөгөөд энд уран зохиолын чиглэлийн ном зохиолууд байдаг.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 4

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 19

Times / Sunday Times  жагсаалтаар – 6

Дэлхийд:

Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 151-200

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 38

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 26

Master subjects

School location