Манчестерын Их Сургууль нь Манчестер хот дахь Улсын судалгааны их сургууль бөгөөд 2004 онд Манчестерийн Виктори их сургууль, Манчестерийн шинжлэх ухаан технологийн их сургууль гэсэн хоёр их сургууль нэгдэн өнөөгийн Манчестерийн их сургууль үүсгэн байгуулагдсан. Дээрх хоёр их сургууль 100 жил ойр хамтран ажилласан нь тэднийг нэгдэх шийдвэрт хүргэснээр 2004 оны 10 дугаар сарын 22-нд албан ёсоор нэгдэн Их Британи улсын хамгийн том их сургууль болсон. Дэлхийн их сургуулийн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн гишүүн, Британийн судалгааны их сургуулиудыг багтаадаг Рассел Групп болон N8 сургуулиудын эрдэм шинжилгээний консерцумын гишүүн сургууль юм.
Үндсэн кампус нь Манчестер хотын төвд Алдарт Оксфорд гудамжинд байрладаг. 2016 болон 2017 онд 40490 оюутан, 10,400 ажилтантай Их Британийн хоёр дахь том их сургууль (Open University-ийг оролцуулан Их Британийн 167 сургуулиас), сургуулийн талбайн хэмжээгээр Их Британид хамгийн томд тооцогддог.
Манчестерийн их сургууль нь асар баялаг эрдмийн өв сантай сургууль бөгөөд уг сургуулийн багш, эрдэмтэн, үе үеийн төгсөгчид дундаас 25 Нобелийн шагналтан төрөн гарчээ.