Нью Хэмпширийн их сургууль (UNH) нь Нью-Хэмпширийн Дархам хотод байрладаг улсын, судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1866 онд Дартмутын коллежтой хамт Ганновер хотод байгуулагдаж, 1893 онд Дархам хот-руу нүүж, 1923 онд одоогийн нэрээ авсан байна.
Нэр хүндтэй багш нар, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, уул, далайгаас Бостон хотын төв хүртэлх бүхий л зүйлтэй ойрхон томоохон кампустай тус сургууль нь танд боломжийг бий болгож өгнө.
Нью Хэмпширийн их сургууль нь хөдөө аж ахуй, бизнес, инженерчлэл, эрүүл мэнд, хүний нөөц, либерал урлаг зэрэг олон чиглэлээр бакалавр, магистрийн 200 гаруй хөтөлбөрийг санал болгодог. Нью Хэмпширийн багш, ажилчид нь түүх, эрүүл мэнд, технологи зэрэг олон салбарт тэргүүлэгч судлаачид юм. Түүнчлэн тус сургууль нь Арлын тэнгисийн лаборатори, зориулалтын бизнес эрхлэх төв, далай тэнгисийн судалгааны хөлөг онгоцууд зэрэг гайхамшигтай байгууламжуудыг агуулдаг байна.