University of Queensland нь Австрали улсын Queensland мужын нийслэл Brisbane хотод байрладаг улсын, судалгааны их сургууль бөгөөд 1909 онд Queensland мужын Парламентаас байгуулсан тус сургууль нь Австрали улсын хамгийн анхны сургуулиудын нэг бөгөөд Австрали улсын шилдэг их сургуулиудын нэг юм. University of Queensland нь дээд боловсролын цахим сургалтын хуудас болох edX, Австралийн эрчимтэй судалгааны их сургуулиудын холбоо Group of Eight, дэлхийн их сургуулиудын холбоо Universitas 21 зэрэг байгууллагуудын үүсгэн байгуулагч гишүүдийн нэг аж.
Их сургууль нь салбар коллеж, бакалаврын дараах түвшний сургууль, 6 факультетаараа дамжуулан бакалавр, магистер, докторын хөтөлбөрүүдэд оюутан бэлтгэхийн сацуу Wharton Global Consulting Practicum, Вашингтонын их сургуультай хамтарсан бакалаврын дараах түвшний хуулийн хөтөлбөр зэрэг олон улсын хөтөлбөрүүдийг санал болгодог. Мөн University of Queensland нь Австралийн Boeing-н судалгаа, технологийн төв, Австралийн биоинженерчлэл, нанотехнологийн төв зэрэг 100 гаруй судалгааны байгууллага, төвүүдтэй хамтран ажилладаг байна.