The University of Sheffield

Танилцуулга:

Шеффилдийн их сургууль (албан бусаар Шеффилд их сургууль эсвэл TUOS) нь Английн өмнөд Йоркширийн Шеффилд хотын улсын, судалгааны их сургууль юм. Их сургуулийн түүх нь 1828 онд байгуулагдсан Шеффилдийн Анагаах Ухааны сургууль, 1879 онд байгуулагдсан Ферт Коллеж, 1884 онд байгуулагдсан Шеффилдийн Техникийн сургуулиудаас үүдэлтэй. 1897 онд тус гурван байгууллагыг нэгтгэснээр Шеффилдын их сургуулийн коллеж байгуулагдсан бөгөөд 1905 онд Эдвард VII хаан тус сургуулийг Шеффилдын их сургууль нэртэйгээр их сургууль болгон өргөмжилсөн байна.

Шеффилд нь судалгааны ажлын санхүүжилтээр Их Британийн их дээд сургуулиудын эхний 10-т багтдаг бөгөөд Дээд боловсролын статистикийн агентлаг (HESA) -аас гаргасан шинэ мэдээллээр инженерчлэлийн судалгаанд оруулсан орлого, хөрөнгө оруулалтын хувьд Их Британид 1-р байр эзэлжээ. Мөн тус сургууль нь UCL, Кингс, Манчестер, Бирмингем, Эдинбург, Оксфорд сургуулиудын хамтаар бакалаврын дараах түвшний элсэлтээр Британийн шилдэг 7 их сургуулийн нэг юм.

Тус их сургууль нь Их Британийн анхны их сургуулиудын нэг бөгөөд эрдэм шинжилгээний нэр хүндтэй Рассел групп, Дэлхийн их сургуулиудын сүлжээ, Хойд Английн хамгийн эрчимтэй судалгааны найман их сургуулийн N8 групп зэрэг группуудын гишүүн юм. Шеффилд их сургууль нь QS дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтаар дэлхийн хамгийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад сүүлийн арван таван жилийн турш багтжээ. 2019 онд их сургууль нь сургалтын заах арга барилаараа Европт 22-т жагссан байна.

Товч мэдээлэл:
30,000+ оюутан
8,400+ багш, ажилчид
120+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 35%
Багш, оюутны харьцаа 1:15
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 48:52
Кампус:

Элсэгчдийн тоо улам бүр нэмэгдэж байгааг харгалзан Шеффилдийн их сургууль нь шинэ тэнхимүүд, орон сууцны танхимууд, факультетийн барилгуудыг тохижуулж, оюутны хотхоны талбайг өргөтгөсөн байна.

Оюутны хотхон нь янз бүрийн факультет, тэнхимүүдийг багтаасан олон барилгаас бүрддэг. Октагон төвийг 1983 онд оюутны хотхоны ойролцоо барьсан. Тус барилга нь хурал, хөгжмийн тэнхимийн төв гэдгээрээ алдартай. Ургамлын шинжлэх ухаан, биологийн тэнхим, музей, Арт цамхаг зэрэг сургалт, судалгааны олон барилгууд кампус дотор байрладаг.

Үүнээс гадна, Инженерчлэлийн сургууль нь 2015 онд нээгдсэн бөгөөд үүнд лаборатори, лекц, семинарт зориулсан анги танхим багтдаг. Мөн Гэгээн Жоржийн сүмийг их сургууль оюутны хотхон дээр барьсан бөгөөд энэ нь их сургуулийг сүм хийдтэй болсон анхны их сургууль болгосон юм.

Оюутны хотхон дээр оролцох 350 гаруй клуб, нийгэмлэг байдаг. Та оюутны сонин бичих эсвэл ууланд авирахад зэрэг өргөн хүрээний сонголтыг хийх боломжтой. Хэрэв танд нийцсэн клуб эсвэл нийгэмлэг байхгүй бол та хэзээд өөрийн клубийг байгуулж болох аж.

Sheffield хот:

Та соёл урлагт дуртай юу, эсвэл цагийг хөгжилтэй өнгрүүлж спорт болон бусад үйл ажиллагааг хийх дуртай юу гэдгээс үл хамааран таны сонирхолд таарсан бүх зүйлийг агуулсан Шеффилд хотоос илүү амьдрахад тохиромжтой хот үгүй билээ.

Шеффилд хот нь Английн хойд хэсэгт орших эрч хүчтэй хот бөгөөд оюутнуудын хувьд хамгийн тохиромжтой сонголт юм. Тус хот нь Английн тав дахь том хот ба хамгийн ногоон хотуудын нэг бөгөөд хот дотор 150 ой мод, 50 нийтийн цэцэрлэгт хүрээлэн байдаг. Засгийн газрын статистик мэдээлэл Шеффилдийг Их Британийн хамгийн аюулгүй хотуудын нэг гэж үнэлдэг байна.

Номын сан:

Номын сан нь их сургуулийн сургалт, судалгааны ажилд чиглэсэн олон төрлийн мэдээллийн үйлчилгээ, сургалтын уян хатан орчин, судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах, шинэ зүйлийг хөгжүүлэхэд шаардлагатай олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг.

Номын сан нь танд тохирсон орчинг бүрдүүлэхийн тулд үргэлж хөрөнгө оруулалт хийдэг. Таны суралцах түвшин, судалгааны аль ч чиглэлээс үл хамааран бид амжилтанд хүрэхэд тань туслах болно.

Номын сан нь нэг сая гаруй цахим ном, 60,000 сэтгүүл, нээлттэй хандалтын материал, 1.1 сая ном зэргийг багтаасан дижитал болон хэвлэмэл мэдээллийн өргөн цуглуулгатай.

Эрдэм шинжилгээний сэдвийг бүхэлд нь хамарсан номын сангийн цуглуулга нь нягтлан бодох бүртгэлээс эхлээд амьтан судлал, архитектур, олон нийтийн соёл урлаг хүртэл бүхий л сэдвийг хамардаг. Номын сан нь 25000 орчим ховор ном, 150 гаруй тусгай цуглуулгыг агуулдаг байна.

Их сургуулийн тухай

Bachelor subjects

Master subjects

School location