University of Stirling нь 1967 онд байгуулагдсан Шотландын Стирлинг хотод байрлах улсын сургууль юм. Багш ажилчид болон оюутнуудаараа дамжуулан дэлхий ертөнцөд эерэг өөрчлөлт үзүүлэх зорилготой Stirling их сургууль нь оюутнууддаа амьдралын туршид хэрэглэх мэдвэр чадварыг олгохоор зорьж ажилладаг байна. Их сургууль нь хүмүүнлэгийн ухаан, байгалийн ухаан, нийгмийн ухаан, анагаах ухаан, спорт зэрэг чиглэлийн 300 гаруй хөтөлбөрийн сургалт явуулдаг. Stirling их сургууль нь Таймс ангентлагаас гаргасан 50-с бага жилийн түүхтэй дэлхийн их сургуулиудын жагсаалтын шилдэг 50-д багтаж, Их Британийн их сургуулиудаас 2-т дэлхийн их сургуулиудаас 46 –т тус тус бичигдсэн байдаг. Мөн дээд боловсролын статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд уг сургууль нь төгсөгчдийн ажлын байрны боломжоороо Шотландад 1-т, Их Британи улсдаа 3-т ордог бөгөөд төгсөгчдийн 96 хувь нь төгссөнөөсөө хойш 6 сарын дотор ажилд орох эсвэл дараагийн шатны сургалтанд хамрагддаг байна.
Их сургуулийн амжилтуудаас:
- Чанарын өндөр шаардлага хангасан спортын тоног төхөөрөмжтэй ба үүгээрээ Шотланд улсад 1-т ордог
- Харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл судлалаараа Шотландад 1-т
- Зах зээл судлалаараа Шотландад 2-т
- Сургалтын чанараараа Их Британи улсад 9-т тус тус ордог.