University of Sydney нь Австралийн Сидней хотод байдаг улсын судалгааны их сургууль юм. 1850 онд байгуулагдсан тус сургууль нь Австралийн хамгийн анхны их сургууль бөгөөд дэлхийд тэргүүлэгч шилдэг их сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг. Австралийн хамгийн эртний 6 сургуулийн нэг болох тус сургууль нь өөрийн 9 салбар сургуулиар дамжуулж бакалавр, магистр, докторын зэрэг олгодог байна. Тус их сургууль нь 73,000 гаруй оюутан 8,100 гаруй багш ажилчид 350,000 төгсөгчидтэй бөгөөд тус сургуулиас 5 Нобелийн шагналтан, 2 Крафордын шагналтан төрсөн. Түүнчлэн Сидней Их Сургууль нь нийт Австрали улсын 7 ерөнхий сайд, 2 засаг дарга, Австралийн Дээд шүүхийн 24 шүүгч, 4 ерөнхий шүүгч, 110 Родэсын эрдэмтэн, 19 Гатесийн эрдэмтэнд боловсрол олгосон байна.
University of Sydney нь Австралийн судалгааны их сургуулиудын холбоо болох Group of Eight, Менежментийн боловсролын олон улсын холбоо, Номхон далайн эргийн сургуулиудын холбоо, Олон нийтийн сургуулиудын холбоо, Дэлхийн их сургуулиудын холбоо зэрэг холбоонуудын гишүүн юм.