Thompson Rivers их сургууль (товчилсон нэр TRU) нь 1970 онд байгуулагдсан улсын сурган хүмүүжүүлэх мөн судалгааны их сургууль юм. Канад улсын Британик Колумбиагийн Камлүүпс хотод байрладаг. TRU нь Хойд болон Өмнөд Thompson гол нийлдэг байршил болох Камлүүпсд байдаг учир тус 2 голын нэрээр нэрлэгдсэн ажээ. Мөн TRU нь TRU World хэлтсээрээ дамжуулан олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Thompson Rivers их сургууль нь кампус дээр хичээллэх 140 гаруй хөтөлбөр, онлайнаар алсын зайнаас хичээллэх 60 гаруй хөтөлбөртэй. Тус алсын зайны хөтөлбөрүүд нь Нээлттэй Сургалтын хэлтэсд харьяалагддаг бөгөөд худалдааны зуучлал, мэргэшлийн үнэмлэх, диплом, баклаврын зэрэг, магистрын зэрэг, хуулийн зэрэг нарыг олгодог байна.
Thompson Rivers University

Танилцуулга

Сургуулийн онцлог
- Дэлхийн 89 гаруй орны 3000 гадаад оюутантай.
- Англи хэлний сургалт, их сургуульд элсэхэд бэлдэх хөтөлбөрүүдтэй. Их сургуулийн кредит шилжүүлэх боломжтой.
- Канадын хамгийн нарлаг хотуудын нэгт байрладаг.
- Guangdong Institute of Arts and Sciences of China; University of Waterloo Canada их сургуулиудтай нөхөрсөг харилцаатай.
- Канадын шилдэг 50 их сургуулийн нэг.
- 000 гаруй оюутантай.
- Кампус дээр явагдах 140 хөтөлбөр, онлайн 60 хөтөлбөртэй.
- 1000 оюутны орон сууцтай.
Номын сан
TRU их сургууль 400,000 ном, 60,000 сэтгүүл, олон тооны цахим эх сурвалжтай хэд хэдэн номын сантай.
Гол номын сан 8:00-17:00
Суралцах хөтөлбөрийн номын сан 13:00-16:00
Williams Lake номын сан 8:30-16:30 хүртэл ажилладаг.

Кампус
Thompson Rivers их сургууль нь гол ба дагуул 2 кампустай.
-Гол кампус нь Хойд Өмнөд Thompson голын байгалийн үзэсгэлэн харагдах хотын баруун өмнөд зүгийн McGill замын дагуу оршдог. Тус кампус нь 40 акр цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд ногоон байгууламжаараа Британик Колумбиад хамгийн томдоо ордог. Оюутны хотхонд 880 суралцагч амьдрах боломжтой.

Дагуул кампус нь Williams Lake-д байдаг.
Кампусын орчинг дээшлүүлэх, экологийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх нь TRU-ийн 2014-2019 оны зорилтуудын нэг юм.

Кампус дээр хичээллэх 140 гаруй, онлайн алсын зайнаас суралцах 500 гаруй хөтөлбөртэй.
- Магистрын зэрэг
- Төгсөлтийн дараах сертификат олгох сургалт
- Баклаврын зэрэг
- Баклаврын дараах диплом олгох сургалт
- Сертификат, диплом олгох сургалт
- Ерөнхий боловсролын сургалтын дараах хөтөлбөр
- Англи хэлний хөтөлбөр
- Богино хугацааны дадлагажуулах хөтөлбөр
- Их сургуулийн кредит тооцолт
- Их сургуульд элсэх бэлтгэл зэрэг хөтөлбөрүүдийг санал болгодог.
- Адал явдал, Хоолны урлаг, Аялал жуулчлалын салбар сургууль
- Хүмүүнлэгийн ухааны салбар сургууль
- Бизнесс ба эдийн засгийн салбар сургууль
- Боловсрол нийгмийн ажлын салбар сургууль
- Хуулийн салбар сургууль
- Сувилахуйн ухааны сургууль
- Шинжлэх ухааны салбар сургууль
- Суралцагчийн хөгжлийн салбар сургууль
- Худалдаа, технологийн салбар сургууль
Их сургуулийн бодлогоор 2014-2019 онуудад дараах чиглэлээр түлхүү судалгаа хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:
- Боловсрол, Эрүүл мэнд, Олон талт байдал
- Харилцаа ба Соёлын холбоо хамаарал
- Тогтвортой хөгжил, Хүрээлэн буй орчин
- Технологи
- Абориген ойлголт