Torrens University Australia

Танилцуулга:

Торренс их сургууль нь Австралийн хувийн их сургууль юм. Тус сургууль нь Аделаид, Сидней, Мельбурн, Брисбэн зэрэг хотуудад хотхонуудтай олон улсын Лауреат их сургуулийн сүлжээний нэг хэсэг юм. Торренс их сургууль нь  Австралийн 33 дахь их сургууль бөгөөд 20 жилийн туршид байгуулагдсан анхны сургууль юм. Их сургууль нь 2013 онд нээгдэж, 2014 онд Аделаид хотын төв дэх Торренс барилга дахь төв оффисдоо сургалт явуулж эхэлсэн байна.

Австралийн Торренс Их Сургууль нь дээд боловсролд шинэ, орчин үеийн, ажил мэргэжилд төвлөрсөн, олон улсын өнцгийг бий болгодог.

Их сургуулийн сургалтын хөтөлбөрүүд нь төгсөгчдөд олон улсад чиглэсэн ур чадвар олгох, аливаа ажил олгогчдод үнэтэй хувь нэмэр оруулах мэдлэгийг олгоход чиглэдэг байна.

Лауреат их сургуулийн сүлжээний нэг хэсэг болох Торренс их сургууль нь оюутныг дан ганц мэргэжлийн зэрэгтэй бус дэлхийн хамгийн том боловсролын сүлжээг төгссөн, бүх бэрхшээлийг даван туулахад бэлэн боловсон хүчин болгон бэлтгэдэг байна.

Торренс их сургууль нь Бизнес, Дизайн, Эрүүл мэнд, Зочлох үйлчилгээ, Боловсрол гэсэн 5 чиглэлээр бакалавр болон бакалаврын дараах түвшний олон төрлийн хөтөлбөрийг явуулдаг.

Товч мэдээлэл:
21,000+ оюутан
2000+ багш, ажилчид
114+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 30%
Багш, оюутны харьцаа 1:12
Кампус:

ADELAIDE CAMPUS

Түүхэн газар болох Менз жигнэмэгийн үйлдвэрийн ойролцоо байрладаг Аделаид дахь Торренс их сургуулийн Вейкфилд кампусыг оюутны сурах туршлага гэсэн ганцхан зүйл дээр төвлөрч бүтээсэн байна. Оюутнууд олон тооны зориулалтын сургалтын газрууд, завсарлагааны бүс, амралтын бүсүүдийн давуу талыг ашиглах боломжтой.

AUCKLAND CAMPUS

Медиа Дизайн Сургууль нь Окландын нийтийн тээврийн төв, Скай цамхаг, олон тооны ресторан, цэцэрлэгт хүрээлэн, дэлгүүртэй ойр Окленд хотын төвд байрлах орчин үеийн өндөр барилгад байрладаг. Шинэ Зеландын бусад дизайны сургуулиудтай адилгүй Медиа Дизайн Сургуулийн Окланд кампус нь дижитал сургалтын хөтөлбөр бүрийг хамарсан хэд хэдэн давхараас бүрддэг.

BRISBANE

FORTITUDE VALLEY CAMPUS

Оюутны хотхон нь Sunshine муж улсын алдартай Куинсландын архитектурын хэв маягийг харуулсан хотыг болон Брисбен голыг харсан хадан цохионууд дээр байрладаг бөгөөд кампус нь хамгийн сүүлийн үеийн дижитал сургалтын технологи, нээлттэй сургалтын орчин, хамтарсан анги, төслийн орон зайгаар хангадаг бөгөөд бүтээлч, урам зоригтой мэдрэмжийг өгдөг.

GOTHA STREET CAMPUS

Gotha St кампус нь оюутнуудад клиник ур чадвар, мэдлэгээ бодит үйлчлүүлэгчиддээ ашиглах боломжтой Эрүүл мэндийн шинжлэх ухааны хөтөлбөрүүдийн практик сургалтын төв, эрүүл мэндийн клиник юм. Орчин үеийн тоног төхөөрөмж, оюутанд чиглэсэн клиник болох энэхүү кампус нь Торренс их сургуулийн оюутнуудыг сорьсон, хамтын ажиллагааны сургалтын орчинг бүрдүүлдэг.

MELBOURNE

FITZROY CAMPUS

Торренс их сургуулийн фитзрой кампус нь кафе, зоогийн газар, шөнийн амьдралын холимог байдлаараа алдартай Мельбурн хотын төвийн Брунсвик гудамжинд  байрладаг.

Тогтвортой, ногоон кампус болох тус орон зай нь Torrens University-ийн оюутнуудад өндөр хөгжилтэй анги танхим, сурч боловсрох аюлгүй орчинг бүрдүүлж өгдөг.

FLINDERS STREET CAMPUS

Энэхүү кампус нь Мельбурн хотын хамгийн загварлаг, трэнд бүсийн яг төвд байрлах Флиндерс гудамжинд байрладаг. Оюутнуудад хамгийн орчин үеийн байгууламж, бүтээлч, урам зоригтой орчинг бүрдүүлж өгдөг.

Мельбурн нь Австралийн соёлын төв гэдгээрээ алдартай. Энэхүү кампус нь олон тооны уран зургийн галерей, зоогийн газар, кафетай ойр байрладаг байна.

SYDNEY

ULTIMO CAMPUS

Ултимимо хотын доторх хороололд байрладаг энэхүү шинэчилж, хөрвүүлсэн соёлын өв барилга нь 19-р зууны үеийн архитектурын загвартай барилга юм. Кафе болон ресторануудтай адил нээлттэй орон зай, өндөр тааз, олон гэрэлтэй энэхүү орон зай нь сурах, хамтран ажиллах орчинг бүрдүүлдэг.

THE ROCKS CAMPUS

Торренс Их Сургуулийн нь The Rocks кампус нь Circular Quay буудлаас 5 минутын зайд байрладаг. The Rocks кампусд туршлагатай багш нар, оюутны үйлчилгээний баг, сургалт болон карьерын зөвлөхүүд, оюутны зөвлөхүүд байрладаг бөгөөд танд сургалт, хувийн хөгжил, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход үргэлж бэлэн байдаг.

PYRMONT CAMPUS

Пирмонтын кампус нь нийтийн тээврийн хэрэгсэлд нэвтрэх боломжтой Сиднейн төв бизнесийн дүүрэгтэй ойр байрладаг. Кампус нь хамгийн сүүлийн үеийн сургалтын технологи бүхий, бүтээлч, нийгмийн болон хамтын сургалтын орчинг бүрдүүлсэн. Мөн кампус нь орчин үеийн, шинэ кампус бөгөөд клиникийн бүрэн тоног төхөөрөмжтэй байна.

TOWN HALL CAMPUS

Сиднейн бизнесийн төв дүүргийн төвд байрладаг энэхүү кампус нь Сиднейн олон алдартай газруудаар хүрээлэгдсэн бөгөөд оюутны хотхоны яг урд олон төрлийн зоогийн газар, дэлгүүр, үзвэр үйлчилгээ үзүүлэх цэгүүд байрлана.

Сидней-Таун Холл хотхон нь зориулалтын, орчин үеийн лекцийн танхим, сургалтын байгууламжууд, утасгүй интернет, тоноглогдсон номын сантай.

Номын сан:

Номын сан нь оюутны сургалтад шаардлагатай ном, сэтгүүл, аудио визуал материал, академик мэдээллийн сан, цахим номыг агуулдаг.

Оюутнуудыг номын сангаас шаардлагатай зүйлсээ олж авахад туслах үүднээс номын сан нь оюутнуудын дунд тогтмол семинар, судалгааны ажлыг явуулдаг байна.  Түүнчлэн номын сан дээр дараах үйлчилгээг үзүүлдэг:

  • Бичих ур чадвар(эссе, илтгэл)
  • Судлагааны арга техник
  • Зорилго гаргах
  • Цаг төлөвлөлт
  • Үр дүнтэй сургалтын орчинг бүрдүүлэх
  • Академик сургалт
  • Шалгалтанд бэлдэх
TORRENS UNIVERSITY:
Их сургуулийн талаар:

School location