Массачусетсийн Амхерстийн их сургууль (UMass Amherst, UMass, эсвэл Массачусетс) нь Массачусетс мужийн Амхерст дахь улсын, судалгааны сургууль юм. Тус сургууль нь Массачусетсийн их сургуулийн системийн 5 кампусын нэг бөгөөд жил бүр 1300 орчим багш, ажилчид 30,000 гаруй оюутнуудыг хамруулдаг. Тус их сургууль нь 109 бакалавр, 77 магистр, 48 докторын хөтөлбөрийг есөн салбар коллеж, сургуулиараа дамжуулан олгодог байна. Тус их сургууль нь “R1: Докторын их сургууль – Судалгааны маш өндөр түвшиний үйл ажиллагаатай” хэмээх ангилалд багтдаг.
UMASS Amherst

Танилцуулга

Кампус
Их сургуулийн кампус нь Хадли хотын зэргэлдээ Амхерст хотод 1450 акр буюу 5867942м2 газарт байрладаг. Кампус нь Кампусын төвөөс бүх чиглэлд нийт 1.6 км үргэлжлэх тойрог хэлбэртэй байдлаар төлөвлөгдсөн. Кампусын хамгийн дотоод тойрогт эрдэм шинжилгээний байр, судалгааны лабораторууд байрладаг ба үүний дараагийн тойрогт орон сууцын хороолол харин хамгийн гадна тойрогт спортын байгууламж, сургуулийн удирдлагын жижиг байгууламжууд машины зогсоол зэрэг байрладаг. Тус кампус нь өөрийн гэсэн дулаан, цахилгаан (ДЦС) үйлдвэрлэх байгууламжтай. Арван жилийн төлөвлөлтийн үр дүнд 2009 онд ашиглалтад орсон уг станц нь 1918 оноос хойш ажиллаж байсан нүүрс шатаах цахилгаан станцыг сольж, кампусын хүлэмжийн хийн ялгарлыг 75% -иар бууруулсан байна.

Номын сан
E. B. Du Bois номын сан нь Массачусетсийн Амхерст их сургуулийн гурван номын сангийн үндсэн номын сан бөгөөд үлдсэн хоёр нь Шинжлэх ухаан ба инженерчлэлийн номын сан, мөн Ида кампус дахь Вадсворт номын сан юм. W.E.B. Du Bois номын сан нь голдуу хүмүүнлэг, нийгэм болон зан үйлийн шинжлэх ухааны салбарын нөөцийг хадгалдаг. 28 давхар (88 метр) өндөр тус номын сан нь дэлхийн 3 дахь хамгийн том номын сан юм. Тус номын сан нь 5.9 сая гаруй боть, есөн сая гаруй материал, 80,000 онлайн сэтгүүл, 700,000 гаруй цахим ном, 200 гаруй мэдээллийн сантай аж.

Улсдаа:
Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 59-66
Forbes сэтгүүлийн жагсаалтаар – 155
Times Higher Education жагсаалтаар – 160
U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 64
Washington Monthly жагсаалтаар – 128
Дэлхийд:
Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 151-200
QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 305
Times Higher Education жагсаалтаар – 201-250
U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 136
- Эрчим хүч ба материал
- Байгаль орчин
- Засаглал ба нийгэм
- Соёл
- Инноваци ба бизнес эрхлэлт
- Хөдөө аж ахуй ба эрүүл мэнд