UMass Dartmouth

Танилцуулга

Массачусетсийн Дартмутын их сургууль (UMass Dartmouth эсвэл UMassD) нь Массачусетс мужийн Дартмут хотын улсын их сургууль юм. Тус сургууль нь Массачусетсийн Их Сургуулийн бүтцийн нэг хэсэг, таван кампусын нэг юм. Өмнө нь Зүүн өмнөд Массачусетсийн их сургууль байсан бөгөөд 1991 онд Массачусетсийн их сургуулийн системд нэгдсэн байна. Бостоноос урд зүгт 60 милийн зайд оршдог Массачусетсийн Дартмутын их сургууль нь бакалаврын 50 гаруй сургалтын хөтөлбөр, бакалаврын дараах түвшний  35+ хөтөлбөрийг явуулдаг. UMass Dartmouth-ын  оюутнууд 100 гаруй клуб, Грекийн 10 орчим байгууллага, оюутны холбоо зэрэгт хамрагдаж хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцох  боломжтой.

Товч мэдээлэл:
8,500 оюутан
400+ багш, ажилчид
47+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 6.2%
Багш, оюутны харьцаа 1:16
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 50:50
Кампус:

Массачусетс мужийн өмнөд эрэгт орших 710 акр кампус дээр байрлах UMass Dartmouth нь орчин үеийн спортын байгууламж, шинэ сургалтын байр, ой, цөөрөм, зам бүхий нээлттэй талбайтайгаас бүрдэнэ. Бостоноос өмнө зүгт орших цорын ганц Массачусетсийн улсын, судалгааны их сургуулийн  кампус нь далайн эргээс 15 минут, Кейп Содоос 30 минутын зайтай, Бостон хотын төвөөс нэг цаг хүрэхгүй зайтай байрладаг.

Номын сан:

1972 онд баригдсан, бетон цутгамал Claire T. Carney номын сан нь кампусын гол барилгуудын нэг юм. 160,000 м2 талбай бүхий номын сан нь сургалтын өрөө, лекцийн өрөө, кафе зэргээс гадна оюутны, багш нарын сургалт, судалгаанд шаардлагатай 70,000 гаруй материалыг агуулдаг байна.

Их сургуулийн үзүүлэлт:
Их сургуулийн талаар:

Bachelor subjects

School location