UMASS Lowell

Танилцуулга

Массачусетс мужийн Лоуэлл их сургууль (мөн UMass Lowell гэгддэг) нь Массачусетс мужийн Лоуэлл хотын улсын, судалгааны сургууль бөгөөд тус их сургууль нь Массачусетсийн их сургуулийн тогтолцооны нэг хэсэг юм. 1150 гаруй багш ажилтан, 18,000 гаруй оюутантай тус сургууль нь Мерримакийн хөндийд байрладаг хамгийн том их сургууль бөгөөд мужийн хоёр дахь том төрийн байгууллага юм. Тус их сургууль нь 122 бакалавр, 43 магистр, 36 докторын хөтөлбөрийг санал болгодог бөгөөд үүнд инженерчлэл, эрүүгийн эрх зүй, боловсрол, дуу хөгжим, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрүүд багтдаг. Тус их сургууль нь цаг уурын байдал, дуу бичлэгийн технологи, цөмийн инженерчлэл, хуванцарын инженерчлэл зэрэг чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн бакалаврын зэрэг олгох цөөн олон улсын их сургуулийн нэг бөгөөд муждаа хөгжмийн чиглэлээр боловсрол олгож эхэлсэн анхны сургууль юм.

Товч мэдээлэл:
18,000+ оюутан
2,260+ багш, ажилчид
60+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 7.6%
Багш, оюутны харьцаа 1:17
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 61:39
Кампус

УМасс Лоуэлл нь Массачусетсийн их сургуулийн системийн хоёр дахь том кампус бөгөөд хойд, өмнөд, зүүн гэсэн гурван цэгтэй. Их сургуулиудын гол байгууламжууд Массачусетс мужийн Лоуэлл кампуст, Бостоноос баруун хойд зүгт 40 км-ийн зайд Мерримак голын хоёр талд байрладаг. Кампусын онцлох барилгууд нь: их сургуулийн оюутны байр, ресторан, их сургуулийн болон олон нитийн үйл ажиллагаа, хуралын танхимыг агуулах UMass Lowell Inn & Conference Center, 30 жилд кампус дээр шинээр баригдсан анхны эрдэм шинжилгээний байр болох Марк ба Элисия Сааб Технологи, Инновацийн Төв юм. Түүнчлэн кампус дээр шинэ оюутны төв, их сургуулийн харуул хамгаалалтын алба, спорт төв, кафе, номын дэлгүүр зэрэг бусад шаардлагатай зүйлс бүгд кампус дээр байрладаг.

Номын сан

Их сургуулийн номын сан оюуны эд хөрөнгөөр хангаж, шинэлэг бүтээлч үйлчилгээг үзүүлэхийг зоридог бөгөөд хурдацтай хөгжиж буй нийгмийн хэрэгцээнд шаардлагатай материалаар оюутан ажилчдыг хангадаг. Их сургуулийн номын сан нь нийт 270,060 материалтай.

Их сургуулийн үзүүлэлт:
Их сургуулийн талаар:

Bachelor subjects

 

Master subjects

School location