University College London

Танилцуулга

University College London буюу 2005 оноос UCL хэмээх нэртэй болсон тус сургууль нь Их Британи улсын Лондон хотноо орших улсын судалгааны сургууль юм. Уг сургууль нь Лондонгийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн нэг бөгөөд нийт оюутны тоогоор Их Британи улсдаа 3-т, бакалаврын дараах түвшний оюутны тоогоороо 1-т ордог. UCL нь анх 1826 онд байгуулагдаж байсан ба 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын түвшний 20,005 оюутан, бакалаврын дараах түвшний 21,175 оюутан нийт 41,180 оюутан элсүүлсэн байна. UCL нь судалгааны их сургуулийн Рассел Группын гишүүн бөгөөд судалгааны салбарт зориулсан нийт 840 профессор, 6,000 гаруй эрдэм шинжилгээний ажилчидтай. Тус сургуулийн төгсөгчид болон ажилчидаас нийт 29 Нобелийн шагналтан төрсөн. UCL нь 100 гаруй тэнхим, судалгааны төв, хүрээлэнгүүдээс бүрдэх 11 салбар сургуулиас бүрддэг. Тус сургуулийн үндсэн кампус нь Лондонгийн төвд байрлах Блүүмсбүри дүүрэгт хэд хэдэн сургалтын эмнэлэг, судалгааны төвийн хамтаар оршдог ба Лондонгийн зүүн хэсэгт байрлах Стратфорд дүүрэг, Катар улсын Доха хотод зайны кампусуудтай.

Салбар сургуулиуд:
  • UCL Урлаг, Хүмүүнлэгийн ухааны сургууль
  • UCL Тархи судлалын сургууль
  • UCL Барилгын сургууль
  • UCL Инженерчлэлийн шинжлэх ухааны сургууль
  • UCL Хууль зүйн сургууль
  • UCL Хөдөө аж ахуйн сургууль
  • UCL Математик, Физикийн шинжлэх ухааны сургууль
  • UCL Анагаах ухааны сургууль
  • UCL Нийтийн эрүүл мэндийн сургууль
  • UCL Нийгэм, түүхийн шинжлэх ухааны сургууль
  • UCL Боловсролын хүрээлэн
Кампус

UCL нь Лондонгийн төв хэсэгт Блүүмсбүри дүүрэгт байдаг ба кампусын төв хэсэг нь Говер Стрийтэд байрдладаг. Кампусын төв хэсэгт биологи, хими, эдийн засаг, инженерчлэл, газарзүй, түүх, хэл шинжлэл, математик, удирдлага, гүн ухаан, физикийн шинжлэх ухааны тэнхимүүд, UCL анагаах ухааны сургууль, Лондонгийн Нанотехнологийн төв, UCL Дүрслэх урлагийн сургууль, UCL төв номын сан, UCL шинжлэх ухааны номын сан, Блүүмсбүри театр,  Египтийн архелогийн Петри музей, Амьтан судлалын музей, UCL сургалтын эмнэлэг зэрэг оршдог. Их сургуулийн UCL Хавдар судлалын хүрээлэн, UCL Хууль зүйн сургууль, UCL барилгын сургууль, UCL Архелогийн хүрээлэн, UCL болосвролын хүрээлэн, UCL  Эм зүйн сургууль нар нь UCL кампусын төв хэсгийн гадна, Блүүмсбүри дүүрэгтэй ойролцоо оршдог.

Номын сан

UCL нь 17 номын сантай, 2 сая гаруй ном зохиолтой. Эдгээр номын сангуудаас хамгийн том нь UCL-н төв номын сан бөгөөд уг номын сан нь UCL-н төв байранд байдаг. Тус номын санд урлаг, хүмүүнлэгийн ухаан, эдийн засаг, түүх, хууль, улс төрийн бодлогын холбогдолтой ном зохиолууд агуулагдана. UCL-н хоёр дахь том номын сан нь шинжлэх ухааны номын сан бөгөөд энэ нь Malet Place –н DMS Watson Building-д байдаг. Антропологи, инженерчлэл, газар зүй, анагаах ухаан, удирдлага, математик, физикийн шинжлэх ухааны цуглуулгууд уг номын санд хадгалагддаг. UCL-н бусад номын сангууд:

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 10

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 22

Times / Sunday Times  жагсаалтаар – 9

Дэлхийд:

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 8

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 15

ARWU жагсаалтаар – 15

UCL сургуулийн алдартай төгсөгчид:

Bachelor subjects

Master subjects

School location