University of Aberdeen

Танилцуулга

University of Aberdeen нь Шотландын Абердинд байдаг улсын судалгааны их сургууль бөгөөд 1495 онд байгуулагдаж байсан тус сургууль нь эртний хэмээх тодотголтой сургуулиудын нэг юм. Энэхүү сургууль нь King’s College болон Marischal College хоёр  нэгдсэнээр үүсгэн байгуулагдсан байдаг  бөгөөд өнөөдөр University of Aberdeen нь дэлхийн шилдэг 200 их сургуулийн тоонд багтдаг ба Абердин хотод байрлах 2 их сургуулийн нэг ажээ. University of Aberdeen нь түвшний нийт 14500 оюутантай. 2012-2013 оны хичээлийн жилд тус сургууль нь бакалаврын түвшний 650 хөтөлбөрийг санал болгож байсан. Мөн тус сургуулийн үе үеийн төгсөгчид дундаас технологи, анагаах ухаан, түүхийн салбарын олон алдартан төрөн гарсанаас гадна 5 төгсөгч нобелын шагнал хүртсэн байдаг. Их сургуулийн нийт оюутны нь 26.3% нь 120 гаруй орны олон улсын оюутнууд байдаг ба их сургууль нь шинжлэх ухаан, инженерчлэл, боловсролын салбарын хөтөлбөрүүдээрээ нэр хүндтэй.

Кампус

Их сургуулийн үндсэн кампус болох King’s College кампус нь 35 га газар талбайтай бөгөөд их сургуулийн сургалтын болон оюутны байгууламжийн 2/3-ийг агуулдаг. Тус кампус нь Aberdeen хотын төвөөс хойд зүгт 3.2 км-ийн зайд оршдог. Кампусын онцлох шинж чанар нь 19, 20-р зууны түүхэн барилгуудыг орчин үеийн барилгуудтай хослуулсан нь бөгөөд кампус дээр байрлах хамгийн эртний барилга нь 1500 оноос гаралтай 12м өндөр The Crown Tower and the Chapel цамхаг юм. Их сургуулийн энэхүү кампус дээр оюутны дотуур байр, дэлгүүр, хувийн бизнесүүд, номын сан, номын дэлгүүр, цайны газар, кафе, спортын төв  зэргийг агуулах ба их сургуулийн сургалтын байгууламжууд нь хамгийн орчин үеийн техник, технологоор бүрэн хангагдсан лаборатори, анги танхимуудаас бүрддэг. Түүнчлэн кампус дээр оюутнуудад зориулсан стандартын шаардлагыг бүрэн хангасан спорт, нийгмийн 150 гаруй клуб үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Их сургуулийн хоёр дахь кампус болох Foresterhill кампус нь Aberdeen Royal Infirmary-н хажууд байх ба энд Анагаах ухаан, нүүр ам судлалын сургууль, Анагаахын шинжлэх ухааны сургууль байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Номын сан

Их сургуулийн номын сан Шотландын хамгийн том номын сангуудын нэг юм. Уг номын сан нь үндсэн 3 номын сангаас бүрдэх бөгөөд Sir Duncan Rice-н номын сан, Taylor номын сан хоёр нь нь их сургуулийн үндсэн  кампуст харин их сургуулийн анагаахын номын сан нь Foresterhill кампуст байрладаг. Sir Duncan Rice номын санд урлаг, шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн шинжлэх ухааны ном зохиолуудаас байхаас гадна энд тусгай цуглуулгын төв байрладаг. Taylor номын санд Их Британи, Европын холбооны хуулийн хэвлэлүүд байдаг бол Анагаахын номын санд анагаах, анагаахын шинжлэх ухааны холбогдолтой ном зохиол, сэтгүүлүүд хадгалагдаж байдаг. Эдгээр номын сангууд нь нийт 1 сая гаруй хэвлэмэл номтойгоос гадна хэдэн мянган цахим ном, сая гаруй  цахим сэтгүүлийг агуулдаг байна.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 29

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 34

Times / Sunday Times  жагсаалтаар – 27

Дэлхийд:

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 194

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 168

Bachelor subjects

Master subjects

School location