University of Adelaide нь Өмнөд Австралийн Аделиадад байдаг улсын судалгааны их сургууль юм. 1874 онд байгуулагдсан тус сургууль нь Австрали улсын хамгийн анхны гурав дахь их сургууль юм. Их сургууль нь нийт 4 кампустай бөгөөд эдгээрийн 3 нь Өмнөд Австралид, үлдсэн нэг нь Австралийн Викториа мужид байрладаг. Их сургуулийн үндсэн кампус нь Аделиад хотын төвд Норд Террас-д байрлах бөгөөд Өмнөд Австралийн Урлагийн үзэсгэлэн, Өмнөд Австралийн Музей, Өмнөд Австралийн төв номын сан зэрэг байгууллагуудтай залгаа оршдог.
University of Adelaide нь Австралийн судалгааны их сургуулиудын холбоо болох Group of Eight, Хамтын нөхөрлөлийн сургуулиудын холбоо, Австралийн хамгийн эртний их сургуулиудын холбоо зэрэг холбоонуудын гишүүн сургууль юм. Тус их сургуулиас нийт 5 Нобелийн шагналтан, 110 Родесийн эрдэмтэд төрсөн бөгөөд Өмнөд Австралийн шилдэг бизнес эрхлэгч, хуульч, анагаахын салбарын мэргэжилтэн, улс төрчдийн ихэнх нь уг сургуулийн төгсөгчид байдаг.
Түүнчлэн тус сургууль нь пенциллин, нарны тос, цэргийн танк, утасгүй сүлжээ, полимер мөнгөн дэвсгэрт, рентген кристаллографи зэрэг олон чухал нээлтүүд болон сансар судлал, усан үзмийн тариалан, дарс судлал зэрэг олон судалгаанд хувь нэмрээ оруулсан сургууль юм.